Jump to content

Антиок Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Антиок Их Сургуулийн лого

Антиок Их Сургууль (Англи: Antioch University) бол АНУ-д олон кампус болон цахим хичээлүүдтэй, хувийн их сургууль юм. 1852 онд үүссэн Антиокийн Коллежоос эхлэлтэй. Тус сургуулийн анхны захирал нь улс төрч, боловсрол шинжлэгч Хорас Ман гэж хүн байсан.

АНУ даяар олон тооны ахисан түвшний хөтөлбөрүүдээ хүргэж өргөжин дэвжсэн тул 1977 онд коллежийн сүлжээ Антиокийн их сургууль болон өөрчлөн зохион байгуулагджээ Дөрвөн мужид байрладаг таван кампус, онлайн сургалтын хэлтэс, мөн Манлайлал, өөрчлөлтийн ахисан түвшний их сургуулийг ажиллуулдаг. Их сургуулийн бүх кампус Дээд боловсролын комиссоос бүс нутгийн хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. [1]

Тус сургуулийн таван кампус нь Иеллоу Спрингс (Охайо), Лос-Анжелес, Санта-Барбара (Калифорни), Кийн (Нью-Хэмпшир), Сиэтл хотуудад байрладаг. [2]

Антиок их сургууль нь 2008 онд Антиок коллежийн үйл ажиллагааг зогсоож, дараа нь 2009 онд кампус болон "Антиок коллеж" гэх нэрийг ашиглах бүрэн эрхийг худалдсан. Түүнээс хойш тус коллеж нь их сургуультай ямар ч холбоогүй болжээ.

Мидуэст Антиок их сургууль нь мөн Иеллоу Спрингс хотод байрладаг байсан бөгөөд их сургуулийн нэг хэсэг хэвээр байсан боловч 2020 онд бүрэн хаагдсан. Гэсэн хэдий ч их сургуулийн захиргаа, Онлайн Антиок Их Сургууль[3] , Антиок Их Сургуулийн Манлайлал ба Өөрчлөлтийн Ахисан түвшний Сургууль[4] нь Иеллоу Спрингс хотод төвтэй хэвээр байна.

2010 онд Антиок коллежийг Америкийн их сургуулийн профессоруудын холбооноос "засаглалын стандартыг зөрчсөн" гэх үндэслэлээр шийтгэсэн.[5]

  1. "History › Antioch University" (Америк-англи хэлээр). 2016-11-22. Татаж авсан: 2025-07-23.
  2. "Campuses › Antioch University" (Америк-англи хэлээр). 2018-05-31. Татаж авсан: 2025-07-23.
  3. "Online Programs › Antioch University" (Америк-англи хэлээр). 2018-05-10. Эх хувилбараас архивласан: 2023-05-30. Татаж авсан: 2025-07-23.
  4. "Graduate School of Leadership & Change › Antioch University" (Америк-англи хэлээр). 2016-11-22. Татаж авсан: 2025-07-23.
  5. scispace.com https://scispace.com/institutions/antioch-university-seattle-1a5yjv09/2010. Татаж авсан: 2025-07-23. {{cite web}}: Missing or empty |title= (help)[permanent dead link]