Ануштегинид угсаа
Харагдац
Ануштегинид угсаа — Хорезмыг 1077 оноос 1231 онуудад удирдаж байсан овогтнууд. Хорезмшах хэмээх эртний цолыг авч, Коне-Ургенч (одоогийн Туркменистан) нийслэлээс захирч байсан Ануштегинидийн үед Хорезм нь Төв Азийн ихэнх хэсэг, Ойрхи Дорнодыг бүхэлд нь, Өмнөд Азийн зарим хэсгийг хамарсан бүс нутгийн эзэнт гүрэн болж өргөжсөн. Түүхчдийн үзэж буйгаагаар уг гүрнийг үндэслэгч Ануштегин нь Огузын 24 (Туркмен) овгийн нэг болох Бегдили овгийнх байжээ. Зарим эрдэмтэд Ануштегинид угсаа нь түрэг гаралтай гэж үздэг.