Анхель хүрхрээ
А́нхель хүрхрээ, Керепакупаи-Меру (испани. Kerepakupai Meru, испани. Salto Ángel) — дэлхий дахь 979 метр хамгийн өндөр хүрхрээ (зарим мэдээгээр 1054 метр). Венесуэл улсын Боливар мужийн Кереп гол дээр байдаг.

1933 онд тус хүрхрээ дээгүүр ниссэн нисгэгч Жеймс Анжелийн (англи. Angel), нэрээр нэрлэгдсэн байна.
Энэхүү хүрхрээг 20-р зууны эхээр судлаач Эрнесто Санчес Ла Круз нээсэн боловч Жеймс Анжел нисэх хүртэл төдийлөн танигдаагүй байсан юм.
Энэхүү хүрхрээ нь Венесуэлийн Боливар мужийн халуун орны ширэнгэн ойд, Канайма үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Ус нь Ауян-тепуй уулын орой дээрээс унадаг. Уналтын өндөр нь маш их тул газарт хүрэхээс өмнө ус нь жижиг хэсгүүдэд хуваагдаж манан болж хувирдаг ажээ. Манан хэдэн километрийн орчинд мэдрэгдэг юм. Унаж буй ус нь Кереп гол руу унаж урсдаг.

1994 онд ЮНЕСКО тус хүрхрээ багтсан Канайма үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн оруулсан байна.