Алчи ноён
Алчи ноён (монгол бичиг:ᠠᠯᠴᠢ ᠨᠤᠶᠠᠨ; перс: الجی كوركان, латин галиг: āljī gūrkān; хятад: 按陳, пиньинь: ànchén; зарим номонд Анчин, Аньчэн гэж бичдэг) бол Их Монгол Улсын хонгирад аймгийн мянгатын ноён, төрийн зүтгэлтэн. Мөн Чингис хааны хатан Бөртэ хатны дүү, хааны хадам дүү. Чингис хааныг дагалдан их, бага 32 удаагийн тулалдаанд оролцож, Алтан улс, Тангуд болон Хорезмын хот, сууринг эзлэхэд онцгой гавьяа байгуулсан.[1] 1227 онд улсын нагац өргөмжлөгдсөн. 1232 онд Өгэдэй хааны Хэши ван (河西王) цол, мөнгөн тамгаар шагнажээ. 1237 онд Өгэдэй хаан Алчи ноёнд 200,000 зоос шагнаад, "Хонгирад овгоос охин төрвөл хатан болж, хөвгүүн төрвөл гүнжтэй гэрлэж байх болтугай. Жилийн дөрвөн улирлын сарын эх бүрт энэ зарлигийг уншин сонордуулж, үеийн үед бүү зөрчитүгэй" хэмээн мөн Алтан улсын дайнаас олзолсон 5200 цэрэг, иргэнийг хонгирад аймагт хуваан өгч түмт болгон захирах зарлиг буулгав.[1] Алчи ноёныг таалал төгссөний дараа Гуанрэн ууланд (官人山) оршуулжээ.[1] 1295 онд Өлзийт хааны зарлигаар жинин ван (濟寧王) цолоор нэхэн шагнаж, гэргий Хажиныг нь жинин вангийн хатан (濟寧王妃) цолоор нэхэн шагнасан.[1]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Алчи ноёны нэр мэдэгдэж байгаа Хажин хатнаас Начин, Очин, Чигү, Сорхот гэх хүү, Чаби хатан, Өгий үжин гэх 2 охин төрсөн. Эдгээр хүүхдүүдээс гадна Алчи ноёны удмын ноёд, тэдгээртэй хуримласан гүнжийн нэрс олон байдаг ч, аль хүүгийнх нь удам гэдэг нь орхигдсоноос тодорхойлох боломжгүй болсон.
- Алчи ноён
- Начин хүргэн: Сэцэгэн гүнжтэй гэрлэсэн.
- Хахай
- Тогоон
- Уружин хүргэн: Өлзий гүнж, Нангиажин гүнжтэй гэрлэсэн.
- Шириндарь хатан: Өлзийт хааны их хатан
- Зургаадай: мянганы ноён байсан. 1277 онд Ширэги, Тугтөмөр, Мэлигтөмөр зэрэг ханхөвүүдийн бослогыг дэмжиж зэвсэгт бослогын цэргийг удирдсан.
- Төмөр хүргэн, Нангиажин гүнжтэй гэрлэсэн.
- Дивабул ван: Сэнгэраги гүнжтэй гэрлэсэн.
- Аригшир ван: Дармабал вангийн охин Доржбал гүнжтэй гэрлэсэн.
- Будашир хатан
- Сэнгэбул ван: Пуна гүнжтэй гэрлэсэн.
- Дивабул ван: Сэнгэраги гүнжтэй гэрлэсэн.
- Манждай хүргэн: Нангиажин гүнж, Нанабул гүнжтэй гэрлэсэн.
- ?
- Шянтун (仙童)[2]
- Намбуй хатан: Хубилай хааны хоёр дахь их хатан
- Шянтун (仙童)[2]
- Очин хүргэн, Тулуй ноёны охин Есүбухтай гэрлэсэн.
- Чигү хүргэн, Чингис хааны охин Түмэлүн бэхитэй гэрлэсэн.
- Нэр тодорхойгүй
- Хайду (Худу?)
- Айбөх хүргэн
- Жанги хүргэн
- Тотөмөр ван
- Эсэн
- Нэр тодорхойгүй
- Сорхот ноён
- Аха хүргэн
- Болош
- Буян
- Манз
- Тяншубуха
- Дадубуха
- Чанжи
- Есүдэр
- Хархасун баатар
- Аха хүргэн
- ?
- Толин
- Тэгүлэн хатан
- Бэнбула (Бамбар?), Байдаш гүнжтэй (拜答沙公主) гэрлэсэн.
- Майжухан ван
- Бихан хатан: Есөнтөмөр хааны бага хатан
- Сүхдарь хатан: Есөнтөмөр хааны бага хатан
- ?
- Аши, мянганы ноён
- юйдэ ван (毓德王) Болдтөмөр
- Баянхутаг хатан: Тогоонтөмөр хааны их хатан
- Жэнгэ хатан: Хайсан хүлэг хааны их хатан
- Майжухан ван
- Толин
- ?
- ?
- Оручар
- Бабухан хатан: Есөнтөмөр хааны хатан
- Оручар
- ?
- Хүндтөмөр
- Тажи хатан: Дармабал вангийн хатан
- Хүндтөмөр
- ?
- Нахай (納合): Өгэдэй хааны охин Сорхохан гүнжтэй гэрлэсэн.
- ?
- ?
- Харжи
- Сүхшир хатан: Хайсан хүлэг хааны бага хатан
- Харжи
- ?
- Өгий үжин: Зүчи ханы хатан.
- Чаби хатан: Хубилай хааны их хатан
- Начин хүргэн: Сэцэгэн гүнжтэй гэрлэсэн.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 "Юань улсын судар: 118-р дэвтэр (元史/卷118)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-12.
- ↑ "元史/卷114 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-12.