Аньян

(Аньян хот-с чиглүүлэгдэв)
Өмнөд Солонгос орон болон
Кёнги аймаг дахь Аньян хот

Аньян (Анян; солонгосоор 안양시 - ан-янг-ши; англиар Anyang) — Өмнөд Солонгос улсын Кёнги аймгийн хот (시 ши). Сөүлээс урагш 21 км, Сүвоноос хойш 19 км зайнд байдаг. 1973 онд хотын зэрэг олсон. 58.52 км² газар нутагт нь 2011 оны зун 619,653 хүн оршин сууж байсан. Дотроо Маньань-гү, Тун-Ань-гү гэх хоёр дүүрэг (кү)-тэй.

Энд төрсөн хүмүүс[засварлах | кодоор засварлах]

  • Ча Сын-вонь (1970-) — Өмнөд Солонгосын эрэгтэй загвар өмсөгч, жүжигчин.
  • Ки Бу-бэ (1988-) — Өмнөд Солонгосын эмэгтэй байт харваач.

Зураг[засварлах | кодоор засварлах]