Jump to content

Аполло хөтөлбөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аполло хөтөлбөр (Англи: Apollo program) - АНУ-ын NASA агентлагийн сансрын нислэгийн хөтөлбөр бөгөөд 1961 онд саран дээр хүн газардуулах зорилготойгоор байгуулагдаж, 1975 онд дууссан.

Энэхүү хөтөлбөрийн зорилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди 1962 оны 9-р сарын 12-нд хэлсэн үгэндээ томьёолсон бөгөөд 1969 оны 7-р сарын 20-нд Нил Армстронг, Базз Олдрин нарыг саран дээр буулгасан Аполло-11 нислэгийн үеэр биелүүлсэн. Аполло хөтөлбөрийн үр дүнд саран дээр 6 удаа амжилттай газардсан (хамгийн сүүлд 1972 онд). Аполлогийн эдгээр 6 нислэг нь одоогоор хүн төрөлхтний түүхэнд өөр нэг одон орны объект дээр газардсан цорын ганц нислэг болсон юм.