1948 оны Араб–Израилын дайн

1947-1949 оны Араб-Израилын дайн (Израилд Тусгаар тогтнолын дайн, Еврей хэл: מלחמת העצמאות [milkhemet haatzmaut], Арабын орнууд болон Палестинчуудын дунд Сүйрэл, араб хэлээр: النكبة буюу Накба) - НҮБ-ын Палестиныг хуваах төлөвлөгөөг зарласны дараа шууд эхэлсэн дайн. Энэ дайн хоёр үе шаттай байсан. Эхлээд Палестины еврей болон араб нийгэмлэгүүдийн хооронд иргэний дайн (эсвэл үндэстэн хоорондын мөргөлдөөн) болж эхэлсэн дараа нь ердийн дайн болон үргэлжилж, Арабын орнуудын арми шинээр байгуулагдсан Израил улс болон түүний арми болох Хагана руу довтолжээ. 1949 оны 1-р сард идэвхтэй байлдааны ажиллагаа зогссон бөгөөд 7-р сард дайн албан ёсоор дууссан юм.
Дайн
[засварлах | кодоор засварлах]Эхний шатанд буюу 1947 оны 11-р сарын 30-наас 1948 оны 5-р сарын 14-ний хооронд Палестины Арабын дээд хороо, Арабын холбоо Их Британийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр Палестин дахь еврейчүүдийн тээвэр, суурин газрууд руу довтолж, бүсэлсэн нэгжүүдийг байгуулж эхэлсэн байна. Еврейн тал эхэндээ хамгаалалтын тактик баримталсан бөгөөд 1948 оны 3-р сарын сүүлчээс тэд довтолгоонд орж, замууд, командлалын төвүүд болон суурин газруудыг эзэлж эхлэв.
Дайны хоёр дахь шатанд Их Британийн мандат дуусгавар болсны дараа Израил 1948 оны 5-р сарын 14-нд тусгаар тогтнолоо зарласан. Арабын хэд хэдэн орон (Египет, Трансиордан, Сири, Ливан, Ирак, Йемен) НҮБ-ын Палестиныг хуваах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс урьдчилан сэргийлэх, шинээр байгуулагдсан еврейн улсыг устгах, тэдний тунхаглалын дагуу "Палестины нэгдсэн улс" байгуулахыг эрмэлзэж, Палестин руу цэргээ оруулжээ. Израилчууд дайралтыг няцааж, Израилын оршин тогтнохыг хамгаалж, дайны эхний үе шатнаас ч илүү газар нутгийг эзлэн авсан байна.
Дайн улмаас Палестины араб хүн ам Израилын хяналтад байсан нутгаас олноороо дүрвэсэн (340,000-700,000) юм. Үүний эсрэгээр, 800,000-аас 1 сая еврей Арабын орнуудаас хөөгдсөн эсвэл дүрвэсэн байна.