Jump to content

Арбат гудамж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Арбат гудамж

Арбат гудамж (оршин суугчид "Хуучин Арбат" буюу орос. Старый Арбат) — Москва хотын Төв дүүрэгт орших гудамж. Москва хотын "Арбатын хаалга" /Арбатские ворота/ талбайгаас Смоленскийн талбай /Смоленская площадь/ хүртэл 1,2 км үргэлжилдэг гудамж юм.

Арбат гудамжийг явган хүний ​​бүс болгох төслийг 1974-1986 онд боловсруулж хэрэгжүүлсэн. Төсөл зөвхөн гудамжинд автомашины хөдөлгөөнийг хориглосноор хязгаарлагдаагүй, гудамжны тохижилт, барилгын нүүр хэсгийг сэргээн засварлах зэрэг ажлууд хийжээ. 1979 онд төсөл батлагдаж хэрэгжүүлэх ажил 1982 онд эхэлсэн байна. Эцэст нь 1986 онд Арбат шинэ дүр төрхөө олсон байна. Асфальт биш харин чулуун хучилттай, гудамжны голд ойролцоох алхаж буй хүмүүст зориулсан цэцгийн сав, вандан сандал, чимэг маягийн дэнлүү зэрэгтэй болжээ.

1980-аад оны сүүлээр Михаил Горбачёвын өөрчлөн байгуулалтын давалгаан дор Арбат гудамжинд олон тооны гадаад жуулчдад зориулсан бэлэг дурсгалын лангуу, дэлгүүрүүд гарч ирсэн. Үүний зэрэгцээ гудамж нь уран зурагчид, хөгжимчдийн цугларах дуртай газар болжээ.

Москвагийн гудамжны жишээн дээр Оросын бусад хотуудын төв гудамжуудыг албан бусаар "Арбат" гэж нэрлэж эхэлсэн байна.

Арбат гудамжинд "А.Пушкины гэр музей", Вахтанговын нэрэмжит театр болон олон дурсгалт байшингууд байдаг.

Мөн тус гудамжинд залгаа Спасо-Песковский жижиг гудманд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газар байралдаг байна.