Арван гурван колони
Арван гурван колони (англи. Thirteen Colonies) 17-р зууны дунд үеэс байгуулагдсан Хойд Америк тивийн зүүн эрэгт бий болсон Британийн колониудын юм. Сүүлд эдгээр 13 колони 1776 онд Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж, Британийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор зарласан юм. Эдгээр үйл явдлын үр дүнд Америкийн тусгаар тогтнолын дайн болж улмаар Америкийн Нэгдсэн Улс байгуулагдсан байна.
Колониуд байгуулагдсан үе
[засварлах | кодоор засварлах]1606 онд Английн болон Шотландын хаан I Жеймс -ийн үед Англид хоёр худалдааны компани байгуулагдсан - 1. Лондонгийн ("Өмнөд") болон 2. Плимут ("Умард" эсвэл дараа нь "Шинэ Английн компани") компани юм. Эдгээр компаниуд Хойд Америкийг колоничлох зорилго тавьж, үүндээ хүрэх хангалттай хөрөнгөтэй байжээ. Компаниуд мөн шинэ газар Христийн шашныг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байв; Тэд олборлолтын тавны нэгийг Английн хаанд өгч, уурхай хөгжүүлэх эрхтэй байв. Компаниудад өгсөн дүрэмд "колоничлогчид болон тэдний үр удам бүх талаараа англичууд хэвээр үлдэнэ; тэд Амеркид байхдаа эх орондоо байгаа мэт бүх эрх, давуу эрхийг эдэлнэ" гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Лондонгийн компани өнөөгийн Виржини мужийн нутгийг колоничлох ажлыг эхлүүлсэн, Плимут компани - илүү хойд бүс нутгууд буюу удалгүй Шинэ Англи нэрийг авсан нутгийг колончилж эхэлжээ. 1607 оны эхээр Лондонгийн компаний бүрэлдүүлсэн 105 колоничлогчидтай гурван жижиг хөлөг онгоцоор очиж Жеймстаун сууринг анх байгуулжээ; Энэ нь Виржини мужийг колоничлох эхлэлийг тавьсан юм. Эхний хөлөг онгоцуудын араас бусад нь даган ирсээр байв. Эхлээд суурьшсан иргэд зөвхөн алт олборлох, ядаж амар хялбар аргаар мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөн очиж байв. 1618 оноос Англиас Виржини руу гэмт хэрэгтнүүд цөллөж эхэлсэн юм. Гэвч Виржини мужид алт байхгүй байсан тул колончилогчид өөр зүйл хийх шаардлагатай болсон бөгөөд тэд тамхи тариалах нь ашигтай наймаа болжээ. Индианчуудыг албадан хөдөлмөр хийлгэх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд 1620 онд Голландын усан онгоц Африкаас хар арьстнуудыг Жеймстаун руу худалдахаар авчрахад ихэд баярласан байна. Улмаар Виржиниа мужид хар арьст боолуудын тоо цагаан арьстнуудаас давах болсон байна.
Илүү сайн газар нутгийг эрэлхийлэхийн тулд колоничлогчид өөрсдийн эзэмшил газраа баруун зүгт тэлж, уугуул индиан хүн амыг зэвсгээр устгаж эсвэл хүчээр албадан нүүлгэн шилжүүлж байжээ. Зөвхөн өөрийн санхүүгийн ашиг сонирхлын төлөө санаа тавьдаг тус компани колоничлогчдын амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй байв. Английн засгийн газар колони дахь дотоод дэг журмыг сахиж, колонийг удирдах захирагчийг томилсон байна. Цэрэг, цагдаагүй, алс холоос тусламжид найдаж чадахгүй байсан захирагч колоничлогчдын шаардлагад буулт хийхээс өөр аргагүй байжээ. 1619 онд тэрээр Жеймстаун хотод тухайн үед Виржиниа мужийн 7 суурингаас анхны Чуулган байгуулж (англи. General Assembly) хуралдуулсан бөгөөд энэхүү Чуулган нь маш либерал дүрэм боловсруулсан бөгөөд үүний нөлөөгөөр колонийн хөгжил цэцэглэлт хурдан хөгжсөн байдаг юм.
Хойд Америк дахь Франц, Британийн колоничлогчдын хооронд газрын төлөө байнга мөргөлдөөн гардаг байсан бөгөөд францчууд индианчуудтай илүү ойр харьцаатай байсан учраас Британичуудаас давуу байдалтай байжээ.
1625-1775 оны хооронд колончлолын хүн ам 2 мянгаас 2.4 сая болж өсч, бүс нутгийн уугуул америкчуудыг нүүлгэн шилжүүлжээ. Хүн амын тоонд бүх колонид хууль ёсны байсан боолчлолын тогтолцоонд захирагдаж байсан хүмүүс багтсан. 18-р зуунд Британийн засгийн газар зөвхөн ашиг олох бодлого явуулж, Их Британийн эдийн засгийн ашгийн төлөө колониудыг удирдаж байв.
Арван гурван колони
[засварлах | кодоор засварлах]- Нью Хэмпшир колони, дараа нь Нью-Хэмпшир муж
- Массачусетс Бэй аймаг, хожим нь Массачусеттс, Мэн мужууд
- Рөүд-Айлендын колони ба Провиденс Плантаци, хожим нь Рөүд-Айленд муж
- Коннектикутын колони, дараа нь Коннектикут муж
- Нью-Йорк колони, дараа нь Нью-Йорк, Вермонт мужууд
- Нью Жерси колони, дараа нь Нью Жерси муж
- Пеннсилвани колони, хожим Пеннсилвани муж
- Делавэрийн колони, хожим нь Делавэр муж
- Мэрилэнд колони, дараа нь Мэрилэнд муж
- Виржиниагийн колони ба ноёрхол, хожим нь Виржини, Кентакки, Баруун Виржини мужууд
- Хойд Каролина колони, дараа нь Хойд Каролина, Теннесси мужууд
- Өмнөд Каролина колони, дараа нь Өмнөд Каролина муж
- Жоржиа колони, дараа нь Жоржиа муж
Хойд болон Төв Америкт үлдсэн бусад Британийн колониуд (Одоогийн Канадын нутаг дэвсгэрт байрладаг 5 колони, хожим Флорида муж болсон 2 колони, Карибын тэнгисийн арлууд болон Бермудын арал дээр байрладаг 8 колони) Их Британийн хаанд үнэнч хэвээр үлдэж, Америкийн хувьсгалд нэгдээгүй юм.