Jump to content

Аргынбайн Монголхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Аргамбайн Монголхаан-с чиглүүлэгдэв)
Аргынбайн Монголхан
Төрсөн1930 он
Нас барсан7 сарын 23, 2004(2004-07-23) (74 насалсан)
ХарьяалалКазах үндэстэн
ИргэншилМонгол Монгол (БНМАУМУ)
Мэргэжилнайруулагч

Аргынбайн Монголхан (Казах: Моңғолхан Арғынбайұлы Теңізбай) Монгол Улсын Ардын Жүжигчин, УГЗ, найруулагч.

  • 1963-1968 онд Москвад А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуульд суралцаж найруулагч мэргэжлээр төгсчээ.
  • 1947-1950 онд Баян-Өлгий аймагт багш,
  • 1953-1955 онд Биеийн тамир, спортын хорооны дарга,
  • 1955-1963 онд Хөгжимт драмын театрын жүжигчин, найруулагч, дарга,
  • 1971-1996 онд Баян-Өлгий аймгийн ХДТ-ын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч,
  • 1968-1971 онд Улаанбаатарт Д.Нацагдоржийн нэрэмжит драмын театр, Хүүхэд, залуучуудын театрт ерөнхий найруулагчаар ажиллажээ.

Ш.Шажинбатын “Улаан тэмдэг”, Ч.Айтматовын “Эхийн тал”, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг эх орны болон дэлхийн нэрт зохиолчдын олон бүтээлийг улс, аймгийн театрын тайзнаа найруулан тавьж, үзэгч олны талархлыг хүлээсний дотор монгол, орос, казакын 30 гаруй жүжгийг казак, монгол хэлнээ өөрөө орчуулж найруулан тоглуулсан байна.


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.