Jump to content

Аргачлалыг хэрэглэхэд баримтлах зарчим.(БОХ хууль. 2024)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэрэглэгч байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг хэрэглэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

• Үнэлгээний үр дүн, тооцоолол нь хээрийн судалгааны ажиглалт, хэмжилт, бичиглэл, тогтоосон байршил, фото зургаар нотлогдсон байх;

• Хээрийн судалгаа болон экологи-эдийн засгийн үнэлгээг холбогдох чиглэлийн мэргэжилтэн хийх боломжтой бөгөөд аргачлалын хэрэглээний сургалтад хамрагдсан байх;

• Хээрийн судалгааны ажиглалт, хэмжилтээр бүрдүүлсэн өгөгдөл, датаг энэ аргачлалын дагуу боловсруулах бөгөөд өгөдлийн нотолгоог бүрдүүлэхэд ARCGIS программыг ашиглан зураглал боловсруулах;

• Мэргэжилтэн нь өөрийн ажлын үр дүнгээ маргаан таслах, шүүхэд нотолгоо болгох шаардлагад нийцүүлэн боловсруулах ба шаардлагатай тохиолдолд гарсан үр дүнг хамгаалах, тайлбарлах чадвартай, итгэл үнэмшилтэй байх.