Jump to content

Аргачлалыг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах хууль, журам, эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, экологийн хохирол үүсгэж буй аливаа үйлдлийн үр дагаврыг үнэлж тогтоох, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгох нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болж байна. Тиймээс БОАЖЯ-наас асуудлыг байгаль хамгаалах бодлогын үүднээс авч үзэн “Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг шинээр бий болсон хууль, эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэх, улмаар байгаль орчны эсрэг үйлдэгдэж байгаа зөрчил, гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх, маргаан таслах чадамжтай байх шаардлага тавьж байгаа болно.

Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлага нь:

1. Байгаль орчны багц хууль, газрын тухай хууль болон газрын үнэлгээний эрх зүйн баримт бичгүүдэд нэлээдгүй өөрчлөлт орж, газрын суурь үнийг үнэлгээний тойргоор, нэгдсэн сангийн ангилал, ашиглах зориулалтыг харгалзан тогтоосон тул аргачлалыг шинээр бий болсон эрх зүйн баримт бичигт нийцүүлэх шаардлага тавигдаж байна.

2. Өнгөрсөн хугацаанд огт өөрчлөлт хийгдээгүй эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэх шаардлагатай болсон.

3. БОХтХ-ийн хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь (газрын хэвлий, хөрс) заалтад заасан хохирлыг “Байгаль орчны болон Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчны хохирлын үнэлгээ тооцох аргачлалаар тогтоосон хэмжээгээр нөхөн төлбөр тооцох” болсон.

4. 2022 онд “Шүүх шинжилгээний тухай” хууль батлагдаж, уг хуулиар шүүх шинжилгээний байгууллага, шүүх шинжилгээ хийх эрх бүхий этгээд хүрээлэн буй орчны хохирлыг тооцох, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан нь аргачлалыг шинэчлэх үндэслэл болсон.