Jump to content

Аргун Ага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аргун Ага
Перс, Гүрж and Анатолиагийн Даргач
Албан тушаал хашсан
1243–1275
ӨмнөхКүргүз
ДараахБуха
Хорасаны дэд захирагч
Албан тушаал хашсан
1265–1275
GovernorТөвшин хан
Хувийн мэдээлэл
Төрсөнойр. 1210
Нас барсан6 сарын 17, 1275 (64–65 насалсан)
Хорасан

Аргун Ага (ᠠᠷᠭᠤᠨ; Перс: ارغون آقا; 1220 - 1275) нь 13-р зууны Ойрад аймгийн монгол язгууртан юм. Тэрээр 1243-1255 онд Хүлэгү хаан Ил хаант улсыг байгуулахаас өмнө Персийн захирагч монгол ноён байв.[3] Их хаан Мөнх хааны зарлигаар Аргун Ага зүүн болон төв Персийн дөрвөн тойргийг захирч байв.

Рашид ад-Дины өгүүлснээр, Аргуныг хүүхэд байхад аав нь Жалайрын Хадан хэмээх хүнд худалдсан бөгөөд Хадан нь Өгэдэй хааны гэрийн багш байжээ.[4] Хадан түүнийг өөрийн хүү Илүгэд шилжүүлсэн байна.[5] Харин Жувейнигийн тэмдэглэснээр Аргуны эцэг нь мянгат ноён байжээ.[6] Аргун боловсрол сайтай, хуучин уйгар хэлэнд гаргуун байсан ба Өгэдэй хаан болон түүний угсааныханд зүтгэх үедээ алтан ургийнхны дунд нэр хүндтэй болсон байна. Өгэдэйг нас барсны хойно түүний хатан Дөргөнэ Аргуныг Трансоксианид Күргүз ноёны дэргэд дэд даргачаар томилсон бөгөөд Күргүзыг цаазаар авсны дараа 1242 онд Аргуныг даргачаар томилжээ.

Түүнийг Амударьяагаас Анатолиа хүртэлх өргөн уудам газрыг захируулахаар томилон илгээж, шадар сайдаар нь Шараф ал-Динийг тавьжээ.[7] 1246 онд Гүюг хаан албан тушаалыг нь бататган томилсон байдаг. ойр. 1247 онд Ромын пап IV Иннокентийн элч Ломбардын Асцелин Байжу ноёнд бараалхах үеэр Аргунтай уулзсан байж болно. Гүюг хаан нас барж Мөнх хаан хаан ширээнд сууснаар Өгөдэйн удмын олон хан хөвүүд, түшмэд ноёд цаазаар авхуулж, ялд унацгаахад алтын ургийнхны дунд нэртэй байсан Аргун албан тушаалдаа хэвээр үлджээ. Түүний түшмэдүүдээс дурьдвал Жувейнигийн ноёд, Факр ал-Дин, Хусам ал-Дин Бихишти, Нажм ал-Дин Али, Турумтай, Наймадай зэрэг болно. Аргун 1254 онд Мөнх хааны зарлигаар Персэд хүн амын тооллого хийж байжээ.[7] 1256 онд Хүлэгү ханы Монголчуудын ассассинчуудтай хийсэн дайнд оролцсон байна.

  1. Jaber, Shady (2021). "The Paintings of al-Āthār al-Bāqiya of al-Bīrūnī: A Turning Point in Islamic Visual Representation" (PDF). Lebanese American University: Figure 5.
  2. Lane, George (1999). "Arghun Aqa: Mongol Bureaucrat". Iranian Studies. 32 (4): 459–482. doi:10.1080/00210869908701965. ISSN 0021-0862. JSTOR 4311297. Juvaini's depiction of Arghun Aqa The picture painted of the Mongol amir in the Tārīkh-i Jahān-Gushā dates from this period.
  3. Grousset, х. 376
  4. Landa, Ishayahu (2018). "Эртний Монголчуудын Ислам шашинд орсон тухай шинэ баримт: Аргун Агагийн гэр бүл". Journal of the Royal Asiatic Society (Англи хэлээр). 28 (1): 77–100. doi:10.1017/S1356186317000438. ISSN 1356-1863. S2CID 166158524.
  5. "ARḠŪN ĀQĀ – Encyclopaedia Iranica". www.iranicaonline.org. Татаж авсан: 2020-04-19.
  6. Ата малик Жувейни, Ертөнцийг Байлдан Дагуулагчийн Түүх Орчуулсан. J. A. Boyle (Манчестер, 1997), х. 505.
  7. 7.0 7.1 Lane, George (1999). "Аргун Ага: Монгол түшмэл". Iranian Studies (Англи хэлээр). 32 (4): 459–482. doi:10.1080/00210869908701965. ISSN 0021-0862.