Ариана Гранде

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ariana Grande during The Honeymoon Tour in Jakarta 2015.jpg

Ариана Гранде Бутера (англ. Ariana Grande Buttera, 1993 оны 6 сарын 26-нд АНУ-ын Флорида муж улсын Бока Ратонд төрсөн) — Америкийн жүжигчин, дуучин юм.

Амжилтын гараа[засварлах | edit source]

Ариана Гранде "Victorious" болон "Sam & Cat" гэх олон ангит инээдмийн киногоор олонд танигдсан ба тэрээр "youtube" хуудсанд өөрийн дуулж буй бичлэгээ тавьснаар хүмүүс түүнийг чамгүй сайн дуулдаг гэдгийг анх мэдэж байсан. Түүний анхны албан ёсны дууны клип "Put your hearts up" нэртэйгээр 2011 онд гарч байжээ. Түүний дараа Ариана өөрийн гэсэн олон хит дуу гаргаснаар олон шүтэн бишрэгчтэй болж, нэр хүнд нь улам өсөж эхэлсэн. Бас тэр кинонд тоглож эхэлсэнээр илүү алдартай болсон юм. Багаасаа дуу хөгжимд дуртай түүний урлагийн гараа Бродвэй театраас эхэлсэн. Тэрээр анхны цомгоо 3 жилийн турш бүтээж гаргасан бөгөөд уг цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 138 мянган хувь борлогдож байжээ. Мөн түүний 2015 оны 4-р сард гаргасан цомог нь гарсан даруйдаа Америкт л гэхэд 600 мянган хувь борлогдсон юм.

Гэр бүл[засварлах | edit source]

  • Эцэг - Эдвард Бутера
  • Эх - Жоан Гранде
  • Ах - Франки Гранде

Аав ээж нь түүний багад салсан нь Арианад том саад учруулсан юм.

Баримт[засварлах | edit source]

  • Түүний хамгийн сайн найз бол Elizabet Gillies юм.
  • Арианаг анх Софи Гранде гэж нэрлэх гэж байсан ч Арианагаар нь үлдээжээ.

Уран бүтээл[засварлах | edit source]

Цомог[засварлах | edit source]

  • Yours Truly /2013/
  • My Everything /2014/
  • Dangerous Woman /2016/

Сингл[засварлах | edit source]

  • Almost is never enough /2013/
  • The Way /2013/
  • Baby I /2013/
  • Problem ft. Iggy Azelea /2014/
  • Bang Bang ft. Jessie J, Nicki Minaj /2014/
  • Break Free /2014/
  • Best Mistake /2014/
  • Just A Litle Bit of Your Heart /2014/
  •  All My Love ft. Major Lazer, Machel Montano /2015/
  • One last time /2015/
  • Focus /2015/
  • Dangerous woman /2016/
  • Be Alright /2016/
  • Leave Me Lonely /2016/
  • Greedy /2016/
  • Into you /2016/
  • Let me love you ft. Lil Wayne /2016/
  • Side To Side ft. Nicki Minaj /2016/
  • Faith ft. Stevie Wonder /2016/
  • Everyday ft. Future /2017/
  • Beauty and the Beast ft. John Legend /2017/