Аркадий Дворкович

Аркадий Дворкович (орос. Арка́дий Влади́мирович Дворко́вич, 1972 оны 3-р сарын 26-нд Москва хотод төрсөн) -Оросын төрийн зүтгэлтэн, эдийн засагч. 2018 оны 10-р сарын 3-наас Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч. Россельхозбанк ХК-ийн Хяналтын зөвлөлийн дарга (2017 оны 9-р сарын 1-ээс). ОХУ-ын 1-р зэргийн төрийн зөвлөх (2004).
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга (2012 оны 5-р сарын 21-ээс 2018 оны 5-р сарын 18 хүртэл), Оросын төмөр замын ТУЗ-ийн дарга (2015-2018), ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах (2008 оны 5-р сарын 13-аас 2012 оны 5-р сарын 21 хүртэл).
Намтар
[засварлах | кодоор засварлах]А.Дворкович 1972 оны 3-р сарын 26-нд Москва хотод олон улсын шатрын шүүгч Владимир Яковлевич Дворкович (1937-2005), Галина Львовна Дворкович нарын гэр бүлд төржээ. Ах Михаил Дворкович бол "Шинэ бизнес" бизнес эрхлэгчдийн холбооны үүсгэн байгуулагч.
Москва хотын 444-р дунд сургуулийг математик, хэрэглээний математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль (1994), эдийн засгийн кибернетик мэргэжлээр, Оросын эдийн засгийн сургуулийг эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй тус тус төгссөн. Дьюкийн их сургууль (Хойд Каролина, АНУ) эдийн засгийн ухааны магистр (1997).
1994 оноос хойш - ОХУ-ын Сангийн яамны макро эдийн засгийн бодлогын хэлтэстэй холбоотой хэд хэдэн хүмүүсийг нэгтгэсэн "Эдийн засгийн шинжээчдийн групп"-ын зөвлөх, ахлах шинжээч, ерөнхий захирал, шинжлэх ухааны захирал байсан. Төсвийн орлогыг төсөөлөхөд оролцож, ОУВС-тай хэлэлцээрт оролцож байсан.