Армин Цоггелер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Армин Цоггелер
2005 онд.
2005 онд.
тамирчны тухай
Төрсөн өдөр1974 оны 1 сарын 4 (1974-01-04) (45 настай)
Төрсөн газарИтали, Мерано
Улс, орон ИталиИтали Итали
Өндөр1.81 м[1]

Армин Цоггелер (итал. Armin Zöggeler, 1974 оны нэгдүгээр сарын 4-нд Мерано хотод төрсөн) — Олимпийн хошой аварга Италийн чаргачин юм. Тэрээр ганцаарчилсан чарганы төрөлд 2002 болон 2006 оны хоёр олимп дараалан түрүүлж байсан ба 1998 оны мөнгө, 1994, 2010 болон 2014 онуудад хүрэл медаль хүртэж байжээ. Дэлхийн (1995, 1999, 2001, 2003, 2005, 2011) зургаан удаагийн аварга.

2014 оны хоёрдугаар сарын 7-нд Италийн тугийг олимпийн наадмын тэнгэрт зургаа дахь удаагаа мандуулж, мэргэжлийн гараагаа 1991 онд эхлүүлсэн түүний спортын замналын торгон агшин байв. Учир нь тэрээр дөчин насны босго давж зодог тайлах жил нь байсан билээ.[2]

Эшлэл[засварлах | edit source]

  1. FIL-Luge profile, accessed December 4, 2010
  2. Саночник Цоггелер будет знаменосцем сборной Италии на Олимпиаде в Сочи. Р-Спорт (8 октября 2013). 2013-10-08-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]