Арнольд Шварценеггер
Арнольд Алойс Шварценеггер (Герман: Arnold Alois Schwarzenegger, 1947 оны 7 сарын 30-нд төрсөн) нь Австри-Америкийн бодибилдингч, жүжигчин, бизнесмэн, улс төрч юм. Арнолд Калифорни муж улсын 38 дахь амбан захирагчаар сонгогдон ажиллаж байсан.
Тэрээр 15 настайгаасаа хүчний бэлтгэл хийж эхэлжээ. 22-тойдоо Дэлхийн мистер цолтой болж, Мистер Олимп тэмцээнд тэргүүлсэн бөгөөд тус тэмцээнд нийт 7 удаа аваргалжээ. Шварценеггер бодибилдингийн спортоос зодог тайлснаасаа хойш ч олон жилийн турш тус спортын гол нүүр царай болж ирсэн бөгөөд олон ном, сурах бичиг бичиж хэвлүүлсэн байна. Тэдгээрийн хамгийн алдартай нь бодибилдингийн тухай номууд юм: "Бодибилдингийн шинэ нэвтэрхий толь"[1], "Бодибилдингийн хөгжил"[2], "Эрчүүдэд зориулсан масс олз"[3]. 2023 онд Арнольд Шварценеггерийн "Тусламжтай бай" шинэ ном хэвлэгджээ. Амьдралын долоон дүрэм"[4]
Дараа нь Холливудад жүжигчин болж, Конан-Варвар, Терминатор зэрэг кинонуудаараа алдаршсан.
2003 онд, албан тушаалаасаа эгүүлэн татагдсан Калифорни муж улсын захирагч Грэй Дэвисийн орыг залгах хүнийг тодруулах сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшин ялалт байгуулан, Калифорни муж улсын 38 дахь захирагч болсон байна. 2006 онд дахин сонгогдож байжээ.
Тэрээр 1986 онд Мариа Шрайвертэй гэрлэж, 4 хүүхэдтэй болсон.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Арнольд Шварценеггер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Wikiquote (en) — Арнольд Шварценеггер
- ↑ "The New Encyclopedia of Modern Bodybuilding : The Bible of Bodybuilding, Fully Updated and Revised".
- ↑ "Arnold: The Education of a Bodybuilder".
- ↑ "Weight Gain for Men | Exercise, Diet, Program".
- ↑ "Be Useful: Seven Tools for Life by Arnold Schwarzenegger review – self-help tips that are more gain than pain".