Jump to content

Арсеноклазайт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Арсеноклазайт нь улаан эсвэл хүрэн улбар шар бор эрдэс бодис ба Mn5(AsO4)2(OH)4 гэсэн томъёотой. Энэхүү нэр нь Грекийн αρσενικόν (Хүнцэл), κλάσις (Хугарал)-аас үүсэлтэйгээс гадна Арсеноклазайт өөртөө хүнцэл агуулдаг ба төгс хугаралтай юм. Энэхүү эрдэс бодис нь анх 1931 онд Шведийн Лангбан уурхайд олдсон.

Арсеноклазайт нь улаан эсвэл хүрэн улбар шар бор өнгөтэй. Энэ эрдэс бодис нь талст хэлбэрт ховорхон тохиолддог; Харин энэ нь асар их эсвэл мөхлөгт зуршилтай байдаг. Хэрвээ талст хэлбэрээр байвал, 0.5 миллиметр (0.20 инч)-ээс томгүй хэмжээтэй байдаг. Арсеноклазайт нь Аделит, Аллактит, Барит, Калъцит, Доломить Гейтхаузит, Хаусманнит, Гематит, Манган агуулсан калъцит, Төмөр агуулсан калъцит, Саркинит, Шигайтай холбоотой болох нь олдсон. Энэхүү эрдэс бодис нь метаморфжсон Fe-Mn хүдрийн биетүүд болон тунамал Fe-Mn ордуудын ан цавуудад тохиолддог.

1971 оны судалгаагаар энэ эрдэс бодисын бүтэц нь хоёр давхар зургаан өнцөгт нягт байршилсан хүчилтөрөгчийн атомын хэлбэртэй гэж тодорхойлсон. Гэхдээ 1977 оны судалгаагаар арсеноклазайт доторх бүх манганы ионууд нь зургаан зохицуулалттай гэдгийг олж нээсэн ба энэхүү бүтэц нь их хэмжээний гажуудал үүсгэхгүйгээр тэсвэрлэх боломжгүй хязгаарлалт юм. 1977 оны судалгаа арсеноклазайтыг Co5(PO4)2(OH)4 болон Mn5(PO4)2(OH)4-тэй ижил бүтэцтэй гэж тодорхойлсон.