Артезийн ус
Артезийн ус нь 2 ус тогтоогч давхаргын хооронд оршдог гүний ус юм. Давхарга хоорондын дунд оршдог тул их даралттай байдаг. Артезийн уст үе нь дээд талаасаа асар зузаан ус үл нэвтрүүлэх давхаргаар хучигдана. Зөвхөн дээд, доод хэсэгээрээ гадаргын устай холбогдох боловч төв гүн хэсэгтээ гидравлик даралт үүсгэдэг. Дээд талыынх нь ус үл нэвтрүүлэх давхаргыг өрөмдөн цоолвол даралтанд оршиж байсан ус их хүчээр ориглон гарч артезийн худаг үүснэ.
Артезийн ус нь дараах хэд хэдэн онцлог шинжтэй:
1. Их гүнд орших ба тэнд газар доорхусны үндсэн масс хуримтлагддаг.
2. Их талбай эзлэн тодорхойгеологийн структурт орших ба хэдэн зуугаас хэдэн мянган км сунасан том ай савыг үүсгэдэг.
3. Улиралын цаг агаар болон уур амьсгалын олон жилийн хэлбэлзлээс ч хамаарахгүй.
4. Дөрөвдэгчийн өмнөх хурдсанд ялангуяа эртний тунамал хурдсанд оршино.
5. Химийн найрлагаар янз бүр.
Артезийн ай савын гүн бүрт усны нас янз бүр байна. Уст давхаргын үүсэл, цаг хугцаагаар эрдэсжилт нь хэмжигдэнэ. Уст давхаргын дээд хэсэгт нь ойролцоогоор 100м-600м гүнд цэнгэг, эрдэсжилт нь 1 г/л байхад дунд хэсэгтээ арай их, доод хэсэг нь эртний гарал үүсэлтэй учир эрдэсжилт бүр ихсэж 50 г/л хүрэх ба хлорлог болно. Температурын хувьд бас мөн ялгаатай, 20˚C хүртэл бол хүйтэн, түүнээс дээш дулаан гэж ангилдаг. Зөвхөн дээд хэсгээрээ хүйтэн боловч ихэнхдээ дулаан байдаг нь дэлхийн дотоод дулаанаас болж байгаа юм.
Артезийн Цооног ба Худаг
[засварлах | кодоор засварлах]Артезийн Цооног гэдэг нь их даралттай артезийн ус дээшээ оргилох замаар газрын гадарга дээр ил гарч ирсэнийг хэлдэг. Энэхүү ил гарсан цэвэр усаар хүмүүс худаг хийдэг.
Артезийн усны Монгол Улс дахь тархалт
[засварлах | кодоор засварлах]Монголын Дорнод тал, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий зэргээр маш өргөн тархсан байдалтай байдаг. Мөн Хангайн, Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнө, зүүн, зүүн-өмнө тархадаг. Артезийн усны тархалтын хил нь Монгол улсын тектоник хилтэй тохирдог. Артезийн ус 0.4 сая км квадрат талбайг хамардаг.