Артемий Волынский

Арте́мий Волы́нский (орос. Арте́мий Петро́вич Волы́нский, 1689 онд төрсөн - 1740 оны 7-р сарын 8-нд Санкт-Петербург хотод нас барсан) Оросын төрийн зүтгэлтэн, дипломатч. 1719-1730 онд тэрээр Оросын Астрахань, Казань мужийн захирагч байсан. 1722 онд тэрээр I Пётр хааны үеэлтэй гэрлэж, байр сууриа бэхжүүлсэн. 1738 оноос тэрээр хатан хаан Анна Иоанновнагийн засгийн газар сайдын албан тушаал хашиж байв. Тэрээр язгууртнуудын дугуйлангийн тэргүүний хувьд төрийн өөрчлөн байгуулалтын төслүүдийг боловсруулж байгаад үүнийхээ төлөө цаазлуулсан юм.
1715 оны 7-р сард I Пётр хаан Артемий Волынскийг "тусгай уурэгт элчээр" Перс рүү илгээсэн. Тэрээр Персийг иж бүрэн судлах, Оросын худалдаачдад худалдааны давуу эрх олж авах гэсэн хоёр зорилготой байжээ. 1717 оны 3-р сард тэрээр Персээс Испани руу мөн ижил даалгавартайгаар очсон байна. А.Волынский уг хоёр даалгавраа амжилттай биелүүлж (1718 оны 12-р сар) туслах генерал цол хүртэж (тухайн үед ердөө 6 нь байсан), дараа жил нь шинээр байгуулагдсан Астрахань мужийн захирагчаар томилогдсон. Энд тэрээр засаг захиргаанд тодорхой хэмжээний дэг журам тогтоож, Халимагтай харилцаагаа сайжруулж, тухайн бүс нутгийн эдийн засгийн амьдралыг сайжруулж чаджээ.
Тэрээр ашиг хонжоо хайдаг, овлиггүй зантай байсан гэдэг. Тэрээр голчлон гадаадын иргэдээс авлига авч, өөрт ашигтайгаар татвар ногдуулж, худалдаачдаас их, бага хэмжээний мөнгө зээлээд буцааж өгдөггүй байсан гэдэг.