Артишок (Органик хүнсний ногоо тариалах)
Ургалтын хугацаа : 80 -130 хоногтой, олон наст ургамал ба үндэсийг нь 5-6 жил үлдээж жил болгон ургац авч болно.
Ургах нөхцөл: Хүйтэнд тэсвэр муутай дулаанд дуртай хүнсний ногоо юм. Гэхдээ хэт дулаанд (25* C дээш) ургалт нь удааширч зогсох магадлалтай. Тохиромжтой ургах дулаан 15-20*C.
Соёололтын тохиромжтой дулаан: 20-30*C
Хүйтэнд тэсвэрлэх чадвар: 10*C ургалт нь удааширч, 5*C болох үед навч гэмтэж хөлдөх магадлалтай.
Өндөр: 0.5-2 м хүрнэ.
Навч: 0.5-1 м хүрнэ.
Нягтаршил: 60-70 см х 100 см
Хөрс боловсруулалт
Үржил шим сайтай гүн хагалсан (50-60см), их хөрсөнд сайн ургана. Учир нь артишок-ийн үндэс газрын хөрс рүү гүн ургадаг. Шаварлаг болон элсэнцэр хөрсөнд ургалт удааширдаг.
Үрслэгээ
Хоовонд үрслүүлэх: 1-1.5 см-ийн гүнд бортого бүрт 1-2 үр хийж үрслүүлнэ.
Соёололт: Хөрсний дулаанаас шалтгаалаад 12-14 өдрийн дараа соёолдог.
Шилжүүлэн суулгах: Үрсэлгээнээс хойш 4 долоо хоногийн дараа эсвэл 10-12 см болсон үед шилжүүлэн суулгаж болно. Ургамал хооронд зай 60-70 см. Мөр хоорондын зай 1м.
Өвчин хортон:
Артишок нь бусад ургамлыг бодвол нэг их өвчилдөггүй. Хэт ихэдсэн агаарын болон хөрсний чийгээс навчинд нь толбо үүсэж, үндэс нь ялзрах магадлалтай.
Ургац хураалт ба хадгалалт:
Манай оронд ургамлын ургах тохиромжтой нөхцөл бүрдвэл боргоцойг нь авч болох ба голдуу навчийг нь хурааж авч хатааж хэрэглэдэг. Навч ишийг нь сүүдэртэй газар хатааж хадгалж болдог боловч хатаахаар амт болон тэжээллэг байдал нь бага зэрэг алдагддаг муу талтай.