Архангельск муж

Архангельск муж (Монгол)
Архангельская область (Орос)

ОХУ дахь Архангельск мужийн байршил
сүлд далбаа


Төрийн дуулал: n/a
Засаг захиргааны төв Архангельск
Байгуулагдсан 1937 оны 9 сарын 23
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
Муж
Баруун Хойд
Хойд
Код 29
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
587,400 км²
587400
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
1,336,539 хүн
40
2.3 хүн / км²
74.8%
25.2%
Албан ёсны хэл орос
Засгийн газар
Захиргааны дарга Илья Михалчук
Хууль тогтоох байгууллага Архангельск мужийн депутатуудын хурал
Дүрэм Архангельск мужийн дүрэм
Албан ёсны цахим сүлжээ
http://www.dvinaland.ru/

Архангельск муж (Орос: Архангельская область) нь Оросын Холбооны Улсын баруун хойд хэсэгт орших, Баруун Хойд Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Архангельск. Ненецийн автономит тойрог, Шинэ Газар, Франц-Иосифын газар арлууд тус мужид хамаарна.

Ерөнхий мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Дорнод Европын тэгш өндөрлөгийн умард хэсэгт оршино. Цагаан тэнгис, Баренцын тэнгис, Карын тэнгистэй хиллэнэ. Зүүн талаараа Коми Улс, баруун талаараа Карель Улстай хиллэдэг. Умард Двина гол нутгаар нь урсдаг.

Шинэ Газар, Франц-Иосифын газрыг эс тооцвол тус мужийн газар нутаг нь тайгаар бүрхэгдсэн байдаг. Гацуур, хуш мод өргөн тархсан, зүүн хэсгээр нь агч мод, хар мод үзэгдэнэ. Эх газрын уур амьсгалтай, зүүн хойд хэсэг нь Арктикийн бүст хамаардаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Фин-Угор овгийн үндэстнүүд эртнээс нутаглаж ирсэн тус бүс нутагт оросууд 11, 12-р зууны үеэс суурьшиж эхэлсэн аж.1584 онд "Догшин Иван" буюу IV Иван Оросын анхны далайн боомт хот болох Архангельскийг байгуулснаар хөгжлийн гараа нь эхэлжээ.

1930-аад онд Иосиф Сталины дэглэмийг эсэргүүцсэн 2 сая гаруй украины кулакууд хувьсгалын эсэргүү хэргээр албан хүчээр нүүж ирсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлт Холбоот Улс нь зах хязгааргүй ой мод бүхий тундрын бүсийг цөмийн туршилтын талбар болгон ашиглаж байв. Тус мужийн Северодвинск боомт нь цөмийн хөлөг онгоц бүтээх төслийн төв болж байлаа.

Байгалийн баялаг, аж үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Загас агнуур, ойн аж ахуй, мод боловсруулах, цаас боловсруулах үйлдвэр, автомашины үйлдвэрүүд элбэг. Зэвсгийн үйлдвэр ч бий.

Газрын тос, шатдаг хий, алмааз олборлодог. Өмнөд хэсэгт нь жамц давсны том орд бий.

Мужийн төв Архангельск хотын өмнөд хэсэгт Плесецкийн сансрын төв бий.

Цагийн бүс[засварлах | кодоор засварлах]

Архангельск муж нь Москвагийн цагийн бүст багтана.
Өөрөөр хэлбэл UTC+3 бүст багтах бөгөөд зуны цагийн үед UTC+4 болно.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Архангельск муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан