Архан чинсан

Архан бол Дөрвөн Ойрадын Чорос аймгийн тэргүүлэгч, тайш цолтон юм. Өштөмөр вангийн хүү Хишиг өрлөгийн хүү эсвэл дүү юм. Монголын түүхэнд чинсан цолтойгоор бичсэн нь Даян хааны зарлигаар Тайш цолыг хэрэглэхийг хорьсонтой холбоотой юм.

Тойм[засварлах | кодоор засварлах]

1486 онд Хишиг өрлөг өвчний улмаас өөдөлсний дараа, эцгийнхээ оронд Тайш болжээ. Мин улсын сударт тэмдэглэснээр түүний захиргаанд 7000 гаруй цэрэгтэй Чорос аймаг Бархөл хотын орчмоор нутаглаж байв. 1487 онд Даян хааны хамтаар Хами, Турфаны хаант улсыг олон удаа довтолж, дээрэмдэв. Тэрээр авга Аригутай хамтаар морьт цэргээр Ганьсү муж руу довтлоход Хамигийн Жуншүнь ван Ханшэнь тэдний цэргийн төлөвлөгөөг Мин улсад задруулж, Ойрадын цэрэг ялагдаж, ухрав. Ингээд Арханы чинсаны удирдсан Ойрадын цэрэг Хами хот, эргэн тойрны тосгодыг эзлэн аваад, дээрэмдэв. Хамигийн ван Ханшэнь Ойрадын цэрэгт ялагдаад бууж өгөн, Архан чинсантай худ ураг болж, Мин улстай хийдэг худалдааны замыг Ойрадын өөрсдөдөө нээж чадсан.

Архан чинсангийн авга ах Аши нь өөрийн харъяатаа дагуулж Архан чинсангаас салж одон өөрийн захирсан отогоо Өөлд гэж нэрлээд, Хамаг тайш гэж өргөмжлөгдсөн нь Ойрадын дотор хоёр тайши гарч ирснээр дотоод хямрал нь дахин эхэлсэн.

Өмнөх
Хишиг өрлөг
Дөрвөн Ойрадын тайш
1486-1491
Дараах
Хорхудан