Асгарсан хормойтой дээл (Д.Норов, С.Баатарсүх)

Шүлэг: Д.Норов

Хөгжим: С.Баатарсүх

АСГАРСАН ХОРМОЙТОЙ ДЭЭЛ

Асгарсан хормойтой дээлийг тань ээ хө

Алтанхан зүүгээрээ учиглаагүйсэн дээ

Амгайн шигшрээг өрцөндөө унагаж

Андуухан хорвоог мартан оёлоо доо

Дт: Нартайхан жаварт нь гэмгүй дээ

Намайгаа санаж л туулаарай даа хө

Элбэгхэн ташаатай дээлийг тань ээ хө

Эрдэнийн зүүгээр учиглаагүйсэн дээ

Эсгэл хүлгийн төвөргөөн чагнаад

Эндүүхэн хорвоог мартан оёлоо доо

Дт: Цантайхан жаварт нь гэмгүй дээ

Цармынхаа шилээр сөрөөрэй дээ хө

Яруухан аялгатай дуугий тань ээ хө

Ятгын эгшгээр дагаагүйсэн дээ

Янаг сэтгэлийн энэлгэнд автаад

Яндуухан хорвоог мартан оёлоо доо

Дт: Хоолойн жаварт нь гэмгүй дээ

Хожмоон бодон бодсоор ирээрэй дээ хө

Дууны уран бүтээлчдийн тухай[засварлах | кодоор засварлах]

Зохиолч, яруу найрагч МУСГЗ Далхаагийн Норов (1951-2020) энэхүү дууныхаа тухай Өдрийн сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа "Л.Чулуунчимэг гавьяат дуулдаг 'Асгарсан хормойтой дээл' гэж дуу бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн хөгжим. Уг бүтээлийн нэрийг сонсоод хүмүүс дээлний юм уу, ямар нэгэн материал эд юмсын тухай дуу юм байна гэж ойлгож магад. Тэгвэл тийм биш юм." хэмээн дурссан байдаг.

МУГЖ Л.Чулуунчимэг нь үйлэнд уран нэгэн билээ.

Сонсох[засварлах | кодоор засварлах]

2017-05-09, Асгарсан хормойтой дээл У. Тунгалаг