Асгат сум (Сүхбаатар)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Асгат сум
сум

Монгол орон дахь Улаандэл суурины байр цэг
Улс Монгол улс Монгол (МУ)
Аймаг Mn coa sükhbaatar aimag.svg Сүхбаатар
Сум Асгат
Баг (3) 1. Өлзийт
2. Дөхөм
3. Их-Уул
Сумын төв Улаандэл
Газар нутаг _ км²
Хүн ам (тоол.) 2010 онд 1,752 хүнА [1]
Хүн ам (тооц.) 2012 онд 1,752 хүн [2]
Нутгийн олон Асгат сумынхан
Цагийн бүс Чойбалсангийн цаг (ГЦ+8)
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.

Асгат сумМонгол улсын Сүхбаатар аймгийн харъяат сум. Хуучин Дарьганга хошууг хувааж байгуулсан 5 сумын нэг юм.

Түүх[засварлах | edit source]

БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгч Дартад гэдэг хүн Их уулын энгэрт нутгийн ардуудыг цуглуулж хурал хийлгэн сум байгуулж тахилгат уулын нэрээр Их уул гэж нэрлэсэн байна. 1931 онд Асгат уулын энгэрт төвлөрч Асгат сум гэж нэрлэх болжээ. Анх байгуулагдсанаасаа хойш 8 удаа сумын төвөө нүүлгэж 1959 онд одоогийн байгаа Улаан дэлд төвлөрч суурьшсан байна. Анхны нэгдэл "Соёмбо"нэгдэл юм.

Газар зүй[засварлах | edit source]

582,3 мянган га нутаг дэвсгэртэй тал хээрийн бүсэд багтдаг. Далайн түвшнээс дээш 1234-1334 метр өндөр Авдарын уул, Баян уул, Асгат уултай. Өвөр хүрэм, Мухар, Сэнжит, Авдарын гол, Цагаан булаг, Хавирга зэрэг гол, булагтай. Гянт болд, болор, хайлуур жонш, чулуун нүүрс, шохойн чулуу, боржин зэрэг ашигт малтмалын нөөцтэй.

Хүн ам[засварлах | edit source]

Тус сум нь 1,8 мянган хүн амтай,гол нь даргангачууд 80,2 мянган толгой малтай, Монгол улсын гавьяат нэгдэлчин Г. Намжил, гавьяат жүжигчин Ж. Дарьсүрэн, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, доктор Т.Пунцаг, Г.Чадраабал, Г.Сүхбаатар, Ц.Няндаг, хєгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа нарын алдар цуутнуудаараа бахархдаг. Тус сум нь шинжлэх ухааны академич, доктор, эрдэмтдээрээ аймагтаа тэргүүлдэг.

Эрчим хүч[засварлах | edit source]

Нарийвтар ноост Тал нутгийн цагаан хонины өлгий нутаг 2001 оны 7-р сард 10 киловольтын өндөр хүчдэлийн шугамаар аймгийн төвтэйгээ холбогдож гэрэл цахилгааны байнгын эх үүсвэртэй болсон.

Эх сурвалж[засварлах | edit source]