Jump to content

Астероид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Астероид (Англи: Asteroid) нь хөрст болон хийн гаргуудын хоорондох Трояны астероидын бүсэд оршдог, солироос том боловч гаргаас жижиг биетүүд юм. Энэ бүсэд гараг болж нэгдэхүйц том хэмжээний сансрын биет байдаггүй. Эдний нийт масс нь Сарныхаас ч бага юм. 1-1000 км голчтой аварга том чулуунууд бөгөөд Бархасбадь, Ангараг хоёрын хооронд оршдог. Аварга том Бархасбадийн татах хүчний нөлөөгөөр гараг болж чадаагүй үлдсэн гэдэг. Нарны аймгийн гаргуудын хоорондох зайг авч үзвэл Нарнаас холдох тусам тодорхой дараалалтай байгааг ажиглаж болно. Гараг бүрийн тойрог зам нь өмнөхөөсөө 75%-иар илүү өргөн байдаг. Үүнээс харахад Астероидын бүсэд мөн гараг байх ёстой мэт. Гэхдээ тодорхой баталгаа байхгүй. Харин зарим нэг гараг судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар урьд нь энд нэг гараг үүсэж байгаад Бархасбадь гаргийн хүчтэй татах хүчинд автан хэдэн хэсэг болж таржээ. Мөн энд астероидууд нэг дор бөөгнөрөөгүй тул ямар нэг гараг үүсээгүй гэж үздэг.