Астон Их Сургууль
Астон Их Сургууль
[засварлах | кодоор засварлах]Астон Их Сургууль (богиносговол Астон) нь Английн Бирмингем хотын төвд байрлах улсын их сургууль юм. Астон 1895 онд Бирмингемийн Техникийн Сургууль нэртэйгээр байгуулагдаж, 1956 онд Их Британийн анхны дэвшилтэт технологийн коллеж болж хөгжсөн. 1966 оны 4-р сарын 22-нд Астон Их Сургууль Хатан хаан Элизабет II-оос хааны батламжаа авсан байдаг. Астон 50 гаруй жилийн өмнөөс дадлагын жилийн хөтөлбөрийг анх нэвтрүүлсэн бөгөөд оюутнуудын 73% нь дадлагын жил хийдэг нь Их Британид маш өндөр хувь юм. 2021–2022 оны сургуулийн жилийн орлого 197.7 сая фунт байсан бөгөөд үүнээс 19.3 сая фунт нь судалгааны төсөл, гэрээнээс байсан. Зарлага нь нийтдээ 219.4 сая фунт байна. 2020 онд Астон Их Сургууль “Жилийн шилдэг их сургууль”-аар шалгарч, мөн оюутны холбооны байр нь “Урам зориг өгөгч барилга” шагналыг хүртсэн. Times Higher Education байгууллага мөн 2020 онд Астон “Жилийн шилдэг бизнес эрхлэгч их сургууль”-аар нэрлэгдсэн. 2021 оны 9-р сард Астон дахин Жилийн шилдэг их сургуулийн шагналд нэр дэвшүүслэн байна.