Асунсион

Асунсион (исп. Asunción, анхны нэр Nuestra Señora de la Asunción, гуар. Paraguay) — Парагвай улсын улс төр, эдийн засаг, соёлын төв болсон нийслэл бөгөөд хамгийн том хот юм. 2025 оны байдлаар 500 мянга орчим хүн амтай, 117 км² газар нутагтай байв.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Асунсион хотыг 1537 онд Испанийн колоничлогч Хуан де Салазар үүсгэн байгуулжээ. Испанчуудын хувьд Асунсион суурин нь Перу хүрэх замд дамжлага газар байж ирсэн. 16-18-р зууны үед энэ хот Испанийн засаг захиргааны колоничлолын төвийн статусыг хадгалж үлдсэн бөгөөд Ла Плата бүс нутгийн хамгийн том суурин газруудын нэг байв.
Парагвайн нутаг дэвсгэрт захиргаагаа хэрэгжүүлж байсан иезуит сүм хийд Асунсионы түүхэн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм. Нэг ёсондоо Парагвайн газар нутаг дээр байгуулагдсан иезуит шашны улс нь 1768 он хүртэл эрх мэдлээ хадгалсаар ирсэн. Хамгийн том газар нутгийн эзэмшил нь Иезуит сүм хийдийн мэдэлд байсан.
1811 оны 5-р сарын 15-нд Парагвай тусгаар тогтнолоо зарласны дараа Асунсион хот тус улсын нийслэл болсон.
20-р зууны эхэн үед Асунсион хотод ардчилсан эрх, эрх чөлөөг олохын төлөөх ажилчдын идэвхтэй тэмцэл өрнөж Парагвайн ажилчдын хөдөлгөөний төв болж байсан юм. Нийслэлд үе үе аж үйлдвэрийн ажилчдын олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болжээ. Ялангуяа 1941, 1944, 1959 онуудад хамгийн алдартай хүчтэй жагсаалууд болсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Парагвай улс төвийг сахисан гэдгээ зарласан учраас Асунсион хот нацист Германы олон генерал, офицерын хоргодох газар болж, дайны гэмт хэргийн хариуцлагаас энд нуугдаж байв. 1954-1989 онд нийслэл хотод Парагвайд цэрэг-цагдаагийн дарангуйлал тогтоосон генерал Альфредо Штросснерийн ордон байсан. 1989 оны 2-р сард Асунсион хотод цэргийн эргэлт болж, Стросснерийн дэглэмийг түлхэн унагаж, нийслэл болон бүхэл бүтэн улсын нийгэм, эдийн засгийн амьдралд эерэг өөрчлөлтүүдийг эхэлсэн түүхтэй.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Нийслэлийн оршин суугчдын дийлэнх нь (90 гаруй хувь) нь гуарани (Испани-индианчуудын холимог гаралтай метис) юм. Энэ хотод мөн аргентин, бразил, герман, итали, португал, япон, украин, орос зэрэг хүмүүс амьдардаг байна.
Албан ёсны хэл нь испани, гуарани хэл юм.