Jump to content

Атенейт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Атенейт бол палладин-алтны ордтой холбоотой (Pd,Hg)3As гэсэн химийн томьёотой паллади ,мөнгө ус болон хүнцэлт эрдсийн  ховор нэгдэл юм. Түүний найрлага нь зэрэгцээ Арсенопалладинит (Pd8(As,Sb)3), isomertieite (Pd11Sb2As2) болон meritieite-II (Pd7(Sb,As)3)-тай төстэй (Cabral, 2002). Атенейтийг анх 1974 онд A.M.Clark, A.J.Criddle, E.E.Fejer нар Бразилын Итабира хотын Minas Gerais уурхайгаас нээн илрүүлжээ (Clark, 1974). Атенейт нь 1982 онд томоохон алтны халуурлын үеээр бразилийн хойд хэсэгт Serra Pelada-аас ч олдож байсан. Тэр үеээс хойш Пара болон Оросын хойд бүс нутаг, Бразил, өмнөд Африкийн Лимпопо муж зэрэг газруудаас олдсоор байв (Cabral, 2002; Trabaev, 1995). Үүний нэр нь палладий алтны орд болон грекийн охин тэнгэр Паллас Афинагаас үүсэлтэй. Үүнийг анх Бразилд баяжмалаас алт угаах явцад олсон ба Арсенопалладиниттай хамт ургасан байдалтай байсан (Fleischer, 1974). Гематит ч мөн атенейттай хамт ургасан байдалтай олдсон ба энийг эрдэс халуун усан уусмалаас бага темпратурт талстжисны үр дүнд үүссэн хэмээн тайлбарлажээ. Атенейт нь p62m орон зайн бүлэг болон 6m2 цэгэн бүлэглэттэйгээр 6 талт болор шиг системтэйгээр талстаждаг. Энэ нь гурвалсан системт(Дитригонал) болон хоёрлосон системт(Дипирамидал) хэлбэрүүдтэй. Энэхүү эрдэс нь хөндлөн тусгасан поляризатор гэрлийн дор бүрэн харанхуй болдоггүй бөгөөд нил ягаан-бороос бараан саарал хүртэл тод anisotropic(гэрлийн чиглэлээс хамаарсан) өнгө үзүүлдэг (Fleischer,1974).