Атласын нуруу
Appearance
Атласын нуруу (Араб: جبال الأطلس) тиф. ⵉⴷⵓⵔⴰⵔ ⵏ ⵡⴰⵟⵍⴰⵚ | |
---|---|
Атласын нурууны байр зүйн газрын зураг | |
Ноён оргил | Тубкал уул (4167 м) |
Газар орон | Марокко, Алжир, Тунис |
Хамаарах нь | Африк |
Солбицол | 31° У, 8° Б |
Төрөл | Атираат нуруу |
Атласын нуруу нь Африк тивийн зүүн хойд хэсэгт байрлах ба Эртний Грекийн домогт гардаг аврага биет Атлас бурхны нэрнээс ийнхүү нэрлэгдэх болсон.
Баруунаас зүүн тийшээ Мароккогоос Алжираар дамжаад Тунис хүртэл 2400км урттай тогтсон уулархаг нуруу юм. Хамгийн өндөр цэг нь Мароккогийн баруун урд хэсэгт байрлах Тубкал оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4167м өндөр юм.
Мароккод байрлах Атласын нуруу нь 4 хэсэгт хуваагдах ба хойноосоо урагш нь нэрлэвэл Риф, Дунд Атлас, Өндөр Атлас, Эсрэг Атлас юм.
Алжирт бол Атласын тал хээр нутгийг хоорондоо хавчсан хойд хэсэг нь Тэл-Атлас урд хэсэг нь Сахарын-Атлас гэж нэрлэгдэх 2 хэсгээс бүрддэг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Атласын нуруу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан