Jump to content

Атырау муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Атырау муж (хас. Атырау облысы) нь Бүгд Найрамдах Казахстан Улсын баруун хэсэгт, Каспийн тэнгисийн зүүн хойд эрэг дагуу оршдог засаг захиргааны нэгж (муж) юм. Мужийн засаг захиргааны төв нь Атырау хот болно. Тус муж нь баруун талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Атырау муж нь Казахстан улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хамгийн чухал бүс нутгуудын нэг бөгөөд тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтын гол төв юм. Дэлхийн хамгийн том газрын тосны ордуудын нэг болох Тенгиз орд тус мужийн нутаг дэвсгэрт байрладаг. Мужийн нутгаар урсах Урал гол нь Ази болон Европын тивийг заагладаг байгалийн хилийн шугам болдгоороо онцлогтой.