Аустерлицийн тулалдаан
Аустерлицийн тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Гуравдугаар эвслийн дайн | |||||||
Наполеон Аустерлицийн тулалдааны үед Франсуа Жерарын бүтээл | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Францын Анхдугаар Хаант Улс |
Оросын Хаант Улс Австрийн Хаант Улс | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
I Наполеон |
I Александр II Франц Михаил Кутузов | ||||||
Хохирол | |||||||
1500 хүн үхсэн
|
15000 хүн алагдаж, шархадсан
|
Аустерлицийн тулалдаан буюу Гурван эзэн хааны тулалдаан нь 1805 оны 12 сарын 2 нд I Наполеоны удирдлага дорх Францын Анхдугаар Хаант Улс нь I Александр ба II Францын удирдсан Орос-Австрийн хамтарсан армийг бут цохисноор Гуравдугаар эвслийг төгсгөхөд хүргэсэн тулалдаан юм. Тулалдаан нь тэр үеийн Австрийн Эзэнт Гүрний харьяаны (одоогийн Чехийн нутаг) Моравийн Брно хотоос зүүн өмнө тийш 10 км-ийн зайтай Аустерлицын ойролцоо болжээ. Энэхүү тулалдаан тактикийн сонгодог жишээ гэгддэг.
Тулалдааны үр дүнд 1805 оны 12 сарын 26-нд Австри, Франц улсууд Прессбургийн гэрээнд гарын үсэг зурснаар Австри улс дайнаас гаран, хуучин Кампо Формио,Луневиллийн гэрээнүүд хүчин төгөлдөр болж, Австри улс Францын Герман холбоотнуудад газар нутгаасаа өгч, ялагдсан Хабсбургуудад 40 сая франкийн нөхөн төлбөр оногдуулжээ. Харин Оросууд нутаг буцахаар болсон. Аустерлиц дахь ялалт нь Франц болон Төв Европын улсуудын хооронд жийргэвч бүс болох Германы улсуудын Райны Холбоо бий болжээ. 1806 онд Ариун Ромын Эзэнт Гүрэн мөхөж, Ариун Ромын эзэн хаан II Францад Австрийн I Франц гэх цол нь л албан ёсоор үлдсэн. Гэхдээ эдгээр амжилт нь тус тивд энхтайван байдлыг удаан хугацаанд тогтоож чадаагүй. Төв Европт Францын нөлөө нэмэгдэж буйд дургүйцсэн Пруссчууд 1806 онд Дөрөвдүгээр эвслийн дайныг эхлүүлсэн билээ.
Урьдач нөхцөл
[засварлах | кодоор засварлах]1792 онд Францын хувьсгал эхэлснээр Европт эмх замбараагүй байдал үүсчээ. 1797 онд 5 жилийн дайны эцэст Францын Бүгд Найрамдах Улс Нэгдүгээр эвслийг дийлжээ. 1798 онд Хоёрдугаар эвсэл зохион байгуулагдсан ч 1801 онд ялагдан задарч, зөвхөн Британи л Францын Консулатын эсрэг зогссоор үлдсэн. 1802 оны 3 сард Франц Британи улсууд Амьены гэрээг байгуулж, дайсагнасан байдлаа зогсоов. Ийнхүү 10 жилийн дараа Европт энх цаг ирсэн боловч хоёр талын хооронд олон асуудал үлдсэн тул гэрээг биелүүлэх нь улам хэцүү болж иржээ. Британийн засгийн газар 1793 оноос хойш колониудынхаа ихэнхийг алдсандаа бухимдаж, харин Наполеон Англичууд армиа Мальта арлаас татахгүй байгаад дургүйцэж байлаа. Хайтийн хувьсгалыг дарахаар Наполеон нэмэлт хүч илгээсэн нь байдлыг хурцатгаж, 1803 оны 5 сард Британи Францад дайн зарлажээ.
Гуравдугаар эвсэл
[засварлах | кодоор засварлах]1804 оны 12 сард Англи-Швед улсууд Гуравдугаар эвслийг байгуулахаар тохиролцжээ. 1804 ба 1805 онуудад Английн ерөнхий сайд Виллиам Питт Францын эсрэг эвсэл байгуулах талаар дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр 1805 оны 4 сард Англи-Орос улсууд холбоотны гэрээнд гарын үсэг зурцгаав. Францад хоёр ч удаа шившигтэйгээр ялагдсаныхаа өшөөг авах хүсэлтэй Австри улс хэдэн сарын дараа эвсэлд нэгджээ
Францын эзэн хааны арми
[засварлах | кодоор засварлах]Гуравдугаар эвслийн өмнө I Наполеон өөрийн армиа хойд Францын нутаг дэсгэр болох Булонь байршуулж Английн эзэн хааны армийг бут цохихоор явуулжээ. Тэр энэхүү дайралтаараа Английг дайран эзлэн авахыг төлөвлөж, үүнийгээ амжилттай болно гэдэгт маш их итгэлтэй байжээ. Английг байлдан дагуулсан гээд дурсгалын одонг хүртэл гаргуулсан байлаа. Гэвч Наполеоны цэргүүд Английн усан цэргээс болгоомжилж ямар нэгэн цэргийн операц зохион байгуулалгүй байлаа. Түүний цэргүүд тэнд удаан байрласнаас болж цэргүүдийн итгэл унтарч эхэлжээ. Наполеон үүнд санаа зовнин цэргийн хэд хэдэн томоохон жагсаал зохион байгуулж цэргийн итгэлийг нэмжээ.
Булоньд байрлаж байсан түүний армийг сүүлд Гранд Армии гэгдэх болсон. Анхандаа Гранд Армии 200000 орчим хүнтэй 7 корпуст хуваагдаж, корпус болгонд 36-40 их буутай байжээ. Корпус болгонд 1-2 тулалдаанд оролцож амьд үлдсэн хүн байсан бөгөөд, түүний арми асар их туршлагатай байжээ. Наполеон 22000 морин цэрэг бүхий нөөц хүч байгуулж, морин цэрэгт 2 Кирасирийн дивиз, 4 Драгүний дивиз, 1 явган драгүны дивиз, бас 1 хөнгөн морин цэргийн дивиз байгуулжээ. Энэ бүхнийг дэмжих зориулалттай 24 их бууны анги байсан. 1805 онд Гранд армийн тоо 350000-д хүрч хүн бүр нь сайн бэлтгэгдэж, авьяаслаг офицерээр удирдуулж байжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Austerlitz – Napoleons Triumph – Өмнөх түүх ба Аустерлицийн тулалдааны тухай (германаар).
- Austerlitz: la bataille des trois empereurs, (францаар)