Афина
Харагдац

Афина (эртний грек: Ἀθηνᾶ эсвэл Ἀθηναία — Athenaia), мөн Афина Паллас (Παλληη - эртний грек- Παλλὰς) Эртний Грекийн мэргэн ухаан, цэргийн стратеги, тактик төлөөлсөн хамгийн хүндэтгэлтэй бурхадын нэг бөгөөд Олимпийн 12 агуу бурхдын нэг юм. Афин хотыг түүний нэрээр нэрлэсэн байна. Мөн уг бурханыг мэдлэг, урлаг, гар урлалын бурхан, дайчин, хот, муж улсын ивээн тэтгэгч, шинжлэх ухаан, гар урлал, оюун ухаан, авхаалж самбаа, зохион бүтээх зэргийг билэгддэг ажээ.