Ах дүү Гримм
Ах дүү Гримм (гер. Brüder Grimm буюу Die Gebrüder Grimm; ах Якоб Гримм-(герм. Jacob Grimm), 1785 оны 1-р сарын 4-нд төрсөн – 1863 оны 9-р сарын 20-нд нас барсан, дүү Вильхельм Гримм (герм. Wilhelm Karl Grimm) 1786 оны 2-р сарын 24-нд төрсөн – 1859 оны 12-р сарын 16-нд нас барсан) - Германы хэл судлаач, Германы ардын соёлыг судлаачид юм. Тэд ардын аман зохиол цуглуулж, "Ах дүү Гриммийн үлгэр" нэртэй хэд хэдэн түүвэр үлгэрүүдээ хэвлүүлж маш их алдартай болсон юм.

Ах дүү хоёр 1816-1818 онд хэвлэгдсэн дундад зууны үеийн Германы шастируудыг эмхэтгэж "Германы домог" (герм.Deutsche Sagen) гэсэн хоёр боть түүвэр Берлинд хэвлүүлсэн байна. Тэднийг Карл Лахманн, Георг Фридрих Бенеке нартай хамт герман хэлзүй, герман судлалын үндэслэгч гэж үздэг. Амьдралынхаа төгсгөлд тэд Герман хэлний анхны толь бичгийг бүтээж эхлүүлжээ. Дүү Вильхельм 1859 оны 12-р сард "D" үсгийн үгэн дээрх ажлыг дуусгаад нас барсан байна. Ах Якоб "А, В, С, Е" үсгийг гүйцээж, дүүгээсээ хойш бараг дөрвөн жил амьд байжээ.
Ах дүү Гриммүүд Германы Гессен нутгийн Ханау хотод төрөөд Кассель хотод олон жил амьдарсан юм.
Ах дүү хоёр үгний үүсэл, тайлбар бүхий "Герман хэлний толь бичиг" (герм. Das Deutsche Wörterbuch, болон DWB буюу Der Grimm) -ийг эхлүүлсэн байна. 1852 онд эхэлсэн энэхүү Герман хэлний толь бичгийн хэвлэлтийг бүүр сүүлд 1961 онд дуусгасан боловч байнга шинэчилж иржээ.
Ах дүү Гримм нарын үлгэрүүд
[засварлах | кодоор засварлах]- Долоон хэрээ (герм. Die sieben Raben)
- Цасан охин (герм. Schneewittchen)
- Бремены хөгжимчид (герм. Die Bremer Stadtmusikanten)
- Чоно ба долоон ишиг (герм. Der Wolf und die sieben jungen Geißlein)
- Ханзель ба Гретель (герм. Hänsel und Gretel)
- Улаан малгайт охин (герм. Rotkäppchen)
- Хаан-Мэлхий (герм. Der Froschkönig oder der eiserne Heinrich)
- Амттай бантан (герм. Der süße Brei)
- Муур хулгана хоёрын нөхөрлөл (герм. Katze und Maus in Gesellschaft)
- Рапунцель (герм. Rapunzel)
- Оодой хүн (герм. Rumpelstilzchen)
- Гурван найз (герм. Strohhalm, Kohle und Bohne)
- Загас ба түүний эхнэр (герм. Von dem Fischer und seiner Frau)
- Цагаахан Сайрнайхан хоёр (герм. Schneeweißchen und Rosenrot)
- Сахалт хаан (герм. König Drosselbart)
- Ухаант Эльза (герм. Die kluge Else)
- Хатагтай Шуурга (герм. Frau Holle)
- Гурван ширхэг алтан үстэй Чөтгөр (герм. Der Teufel mit den drei goldenen Haaren)
- 12 ах дүү нар (герм. Die zwölf Brüder)
- Одноос буусан зооснууд (герм. Die Sterntaler)
- Болор бөмбөлөг (герм. Die Kristallkugel)
- Малейн бүсгүй(герм. Jungfrau Maleen)
- Үнэнч амьтад (герм. Die treuen Tiere)
- Төмөр Ханс (герм. Der starke Hans)
- Алтан уулны хаан (герм. Der König vom goldenen Berg)
- Цагаан могой (нем. Die weiße Schlange)
- Дээрэмчин ба түүний хүүхдүүд
- Могойны гурван навч (герм. Die drei Männlein im Walde)
- Хулгайч ба түүний багш (герм. De Gaudeif un sien Meester)
- Эрэлхэг оёдолчин (герм. Das tapfere Schneiderlein)
- Аймшигаас суралцсан хүний тухай үлгэр (герм. Märchen von einem, der auszog, das Fürchten zu lernen)
- Үнсгэлжин (герм. Aschenputtel)
- Нойрсож буй гүнж (герм. Dornröschen)