Jump to content

Ацтека цэнгэлдэх хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ацтека цэнгэлдэх хүрээлэн (испани. Estadio Azteca) -Мексик улсын нийслэл Мехико хотод байрлах, дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг бөгөөд 87,523 үзэгчийн суудалтай юм. Ацтека нь Латин Америкийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн, дэлхийд 5-рт ордог. Хөлбөмбөгийн тэмцээнд зориулан тусгайлан бүтээсэн дэлхийн хамгийн том тус цэнгэлдэх хүрээлэн далайн түвшнээс дээш 2,200 метрээс дээш өндөрт байрладаг гэдгээрээ мөн онцлог юм. Уг цэнгэлдэх хүрээлэн Хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтыг хоёр удаа (Бразилийн Маракана цэнгэлдэх хүрээлэнгийн адил) хүлээн авсан хоёр цэнгэлдэх хүрээлэнгийн нэг юм.

Ацтека цэнгэлдэх хүрээлэн нь 1968 оны Мехико хотод болсон Зуны Олимпын наадмын талбайнуудын нэг бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний гол цэнгэлдэх хүрээлэн байв.

Ацтека цэнгэлдэх хүрээлэн бол Мексикийн гол цэнгэлдэх хүрээлэн бөгөөд тус улсын үндэсний шигшээ баг 1966 оноос хойш гэрийн тоглолтуудаа энд хийж ирсэн байна.