Ачит нуур
| Ачит нуур ᠠᠴᠢᠲᠤ ᠨᠠᠭᠤᠷ | |
|---|---|
Ачит нуурын хиймэл дагуулын зураг (Landsat-7, 2007-08-13) | |
| Байршил | Увс аймаг |
| Солбицол | 49°30′N 90°30′E / 49.500°N 90.500°EСолбицол: 49°30′N 90°30′E / 49.500°N 90.500°E |
| Цутгал | Бөхмөрөн гол, Алтангадас гол, Улиастайн гол |
| Гарах урсгал | Ховд гол (усан хоолойгоор) |
| Ай савд багтдаг улс | Монгол |
| Урт | 28 км (17 бээр) |
| Өргөн | 16 км (9.9 бээр) |
| Талбай | 290 км2 (110 миль2) |
| Дундаж гүн | 2.2 м (7 фут 3 инч) |
| Хамгийн гүн цэг | 5 м (16 фут) |
| Усны хэмжээ | 0.665 км3 (2.35×1010 фут3) |
| Хөвөөний түвшин | 1,435 м (4,708 фут) |
| Албан нэр | Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар |
| Бүртгэгдсэн | 2004 оны 3 сарын 22 |
| Эшлэл ду. | 1376[1] |
Ачит нуур нь Увс, Баян-Өлгий аймаг дахь хамгийн том цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг газар байна. Нуурын эрдэсжилт нь 0.180‰.
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөх мөрөн гол, Улиастай гол зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэнэ. Ачит нуур нь илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Ачит нуурын ус цуглуулах талбай нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна.[2]
Нуурын эргэн тойронд ихэвчлэн дөрвөд ястан, казах үндэстнүүд амьдардаг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар". Рамсарын газрын мэдээллийн үйлчилгээ. Татаж авсан: 2025-10-25.
- ↑ "Ачит нуур" (Memento 16. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.