А Корунагийн Их сургууль

А Корунагийн Их Сургууль
[засварлах | кодоор засварлах]А Корунагийн Их сургууль нь Галисиагийн А Коруна хотод байрлах Испанийн нийтийн сургууль юм. 1989 онд байгуулагдсан, их сургуулийн хэлтсүүд нь А Корунад болон Ферролийн ойролцоо хоёр том хэсэг газар болон хуваагддаг. А Корунагийн талбай нь захаар байрлах Элвина, Запатейра ( Элвинагийн Тулаан гэх газрын ойролцоо ) мөн Оза ( Ас Зубиас газрын ойролцоо ) гэх гурван хэсэг рүү задардаг. 1495 онд Сантиаго де Компостелагийн Их сургуульд Галисиагийн анхны Их сургууль бий болсон ба 1980 -аад оны эхнээр Сантиаго де Компостелагийн Их сургууль хоёр их сургуулийн талбай газрийг ( А Коруна болон Вигод ) бий болгох хүртэл Галисиагийн ганц их сургууль нь байсан.
1960 -аад оны эхээр Навалийн Сургууль мөн Ферролийн Үйлдвэрлэлийн Инженерүүд Ерөнхий сайдын Тушаалаар зэрэг олгодог салбар болон байгуулагдсан. 1990 он хүртэл тус сургууль нь Мадридын Боловсролын Яамнаас шууд хамааралтай байсан. 1990 онд тухайн сургууль А Корунагийн Их сургуультай нэгдсэн.
1980 -аад оны сүүлчээр анхнаасаа Сантиаго де Компостелагийн Их сургуулийн нэг хэсэг байсан А Коруна болон Вигогийн хоёр талбай газар нь өөрсдийн их сургуулийн зэргээ олгох чадвартай, бүрэн бие даасан Июих сургуулиуд болсон юм. А Корунагийн Их сургууль нь нээлттэй программ сурагчдын дунд ашиглуулан удирдах, захирах, заах, багшлах мөн эдийн засаг, санхүү, мөнгөтэй холбоотой асуудлууд дээр санал, хүсэлт гаргах, мэтгэлцэх, болон шийдвэрлэх боломжийг өгдөг.