БАЗТ

БАЗТ товчлол нь Бүсийн арга зүйн төв гэсэн үгсийн товчлол бөгөөд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад АНУ-ын Мянганы Сорилтын Сан Корпорациас Монголын Мянганы Сорилтын сангаар хэрэгжиж буй төслөөр үүсэн байгуулагдсан байгууллага юм. Монгол улсын хэмжээнд 6 бүсийн хүрээнд эдгээр байгууллагууд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн дээшлүүлэх, сургалтын шинэ арга зүй эзэмшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр бүсийн арга зүйн төвүүдийн үйл ажиллагааг явуулахын тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг бэлтгэхэд МСС-ийн олон төслүүд үргэлжилсээр байна.