Jump to content

БАЙГАЛЬ ОРЧИН САЛБАРЫН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХӨТӨЛБӨР, ЗОРИУЛАЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсын хувьд хөтөлбөрт суурилсан төсөвлөлтөд 2013 оноос шилжсэн. Төсвийг хөтөлбөрөөр төлөвлөх нь төсвийн зарлагыг зорилго, үр дүнд чиглүүлэн төлөвлөх, зарцуулалтад хяналт тавих зорилготой юм. Монгол Улсын хувьд НҮБ-ын Статистикийн хорооноос гаргасан Засгийн газрын чиг үүргийн ангилал(COFOG)-д үндэслэсэн төсвийн хөтөлбөрийн ангиллыг Сангийн сайдын 2015 оны 7 дугаар тушаалаар батлан мөрдөж байна. Хөтөлбөрийг “Тодорхой хугацаанд, зорилтод өөрчлөлтийг илэрхийлсэн нэг үр дүнг бий болгохоор зорьж буй хэд хэдэн багц арга хэмжээ буюу гарцыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Мөн Дэлхийн Банкнаас 2013 онд гаргасан “Гүйцэтгэлд суурилсан төсвийн ангилал: Нотолгоонд суурилсан төсвийн бүтэц” товхимолд “Үр дүнд суурилсан хөтөлбөр гэж нэг үр дүнд хүрэх зорилготой, эсвэл нэгдмэл зорилтод бүлэгт чиглэсэн төрөл бүрийн гарцуудын багц/төлбөрийн шилжүүлгийг хэлнэ” гэж Марк Робинсон тодорхойлсон байна. Харин Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “хөтөлбөр” гэж төсөв хуваарилах зорилгоор үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээг хэлнэ гэж заасан байна