Jump to content

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ИНСТИТУТ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6-р бүлэгт “Байгаль орчин, байгалийн баялгийг хамгаалах талаар аж ахуйн нэгж (ААН), байгууллагын үүрэг”-ийг хуульчилж заасан байгаа нь байгаль хамгаалах ажлыг зохион байгуулах бүтэц тогтолцооноос гадна байгаль хамгаалах ажлын санхүүжилтийн механизмыг өргөжүүлэн тодорхойлсон нэг арга хэлбэр болж байна. Судалгаагаар Монгол Улсад байгаль орчны чиглэлээр 500 гаруй мэргэжлийн байгууллагууд байна. Эдгээрийн дийлэнх нь ой, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.4 Энэхүү шинжилгээний хүрээнд байгаль орчны салбарын төрийн байгууллагуудын талаарх мэдээлэл дүн шинжилгээг багтаана. 4.1 Төрийн байгууллагын тогтолцоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар бүлэгт “Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн байгууллагын бүрэн эрх”-ийг хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоонд “Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга, Баг хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга”-ын бүрэн эрхийг тус тус тодорхойлсон байдаг