Jump to content

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсын Засгийн Газар (ЗГ)-аас байгаль орчны салбарын асуудлууд болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах хүрээнд “НОГООН ХӨГЖИЛ”-ийн бодлогын арга хэмжээ, зорилтуудыг салбарын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлж байна. 2014 оны 6-р сарын 13-ний өдөр Улсын Их Хурал (УИХ)-ын 43 дугаар тогтоолоор Ногоон хөгжлийн бодлого (НХБ)-ыг баталснаар ногоон хөгжлийн үндэсний бодлоготой болсон анхдагч улсуудын нэгээр тодорсон юм. Монгол Улс НХБ-оо тодорхойлсон нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай нэгдэж байгаль орчинд ээлтэй, ирээдүй хойч үедээ эрүүл амьдрах орчныг өвлүүлэн үлдээх гэсэн эрмэлзлээ тодотгож өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор өнөөг хүртэл НХБ-ын хөгжлийн зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтүүдийг Монгол Улсын хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд мөн тусгаж уялдааг хангахыг зорьж байна. Үүнд: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоол “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”2 Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол “Алсын хараа-2050”, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоол “Шинэ сэргэлтийн бодлогo” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоол “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоол “Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг нь багтана.