БНМАУ-ын баатар цол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар
Heroy MNR.jpg
Цолны тэмдэг (“Алтан таван хошуу” тэмдэг)

Өнөөдөр Монгол улсад одон медалийг зүүж хэрэглэх явдлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ээр зохицуулж байна.

Энэхүү шинэчилсэн дүрмээр БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын ардын зүтгэлтэн, БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол, одон, медаль нь БНМАУ-ын төрийн дээд шагнал мөн” гэж заагаад цол, одон, медаль тус бүрийн шагнах журмыг тодорхойлжээ. Энэ журамд БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол нь “БНМАУ-ын эрхэм дээд цол мөн” гэж тэмдэглээд: “БНМАУ-ын баатар цол”-ыг эх орноо батлах хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд олгоно. БНМАУ-ын баатарт Сүхбаатарын одон, БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” тэмдэг, БНМАУ-ын баатрын үнэмлэх олгоно.гэж заасан байна.

БНМАУ-ын баатрууд[засварлах | edit source]

  1. 1922 оны 9-р сарын 23 — Дамдины Сүхбаатар,
  2. 1924 оны 4-р сарын 24 — Ардын Хатанбаатар Магсаржав, Цэргийн Яамны сайд
  3. 1936 оны 1-р сарын 29 — Шагдарын Гонгор, АА-ийн Хурандаа, Япончуудтай хийсэн хилийн маргаан зохицуулсны төлөө
  4. 1936 оны 4-р сарын 7 — Дамчаагийн Дэмбэрэл, АА-ийн дэд Хурандаа, Япончуудтай хийсэн хилийн маргаан зохицуулсны төлөө
  5. 1936 оны 9-р сарын 7 — Лодонгийн Дандар, АА-ийн Хурандаа, Халхын Голын дайнд гавьяа байгуулсны төлөө
  6. 1939 оны 10-р сарын 21 — Цэндийн Олзвой, АА-ийн Байлдагч, Халхын Голын дайнд гавьяа байгуулсны төлөө
  7. 1941 оны 7-р сарын 10 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын Маршал
  8. 1945 оны 9-р сарын 20 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын Маршал
  9. 1945 оны 9-р сарын 26 — Лувсанцэрэнгийн Аюуш, АА-ийн Байлдагч, пулемётчин Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө нэхэн
  10. 1945 оны 9-р сарын 26 — Сангийн Дампил, АА-ийн Хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
  11. 1945 оны 9-р сарын 26 — Дашийн Данзанваанчиг, АА-ийн Хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
  12. 1949 оны 1-р сарын 28 — Самданжамцын Лхагвадорж, Ахмад, хилчин
  13. 1949 оны 1-р сарын 28 — Баянбалын Тэгшээ, Байлдагч, хилчин
  14. 1949 оны 1-р сарын 28 — Лхүнрэвийн Даваадорж, Байлдагч, хилчин
  15. 1949 оны 12-р сарын 17 — Сталин, Иосиф Виссарионович, ЗХУ-ын Генералиссимус
  16. 1957 оны 5-р сарын 29 — Ворошилов, Климент Ефремович, ЗХУ-ын Маршал
  17. 1961 оны 10-р сарын 17 — Хорлоогийн Дамба, Байлдагч
  18. 1961 оны 12-р сарын 12 — Титов, Герман Степанович, ЗХУ-ын Сансрын Нисгэгч
  19. 1962 оны 7-р сарын 13 — Жадамбын Нэхийт, Хошууч
  20. 1964 оны 9-р сарын 29 — Лувсандоржийн Гэлэгбаатар, Ахлах дэслэгч
  21. 1965 оны 5-р сарын 12 — Чоймболын Шагдарсүрэн, Хурандаа, агаарын зоригт нисгэгч
  22. 1965 оны 5-р сарын 31 — Николаев, Андриян Григорьевич, ЗХУ-ын Сансрын Нисгэгч
  23. 1966 оны 9-р сарын 16 — Юмжаагийн Цэдэнбал,
  24. 1967 оны 8-р сарын 18 — Беляев, Павел Иванович, ЗХУ-ын Сансрын Нисгэгч
  25. 1968 оны 6-р сарын 14 — Баясгалангийн Бадам, Байлдагч
  26. 1969 оны 8-р сарын 12 — Жуков, Георгий Константинович, ЗХУ-ын Маршал
  27. 1969 оны 8-р сарын 18 — Чойн Дугаржав, АА-ийн Хурандаа
  28. 1969 оны 8-р сарын 18 — Даржаагийн Хаянхярваа, Хошууч
  29. 1971 оны 3-р сарын 12 — Пунцагийн Чогдон, АА-ийн Хурандаа
  30. 1971 оны 3-р сарын 12 — Дүгэрийн Нянтайсүрэн, АА-ийн Хурандаа
  31. 1971 оны 5-р сарын 7 — Конев, Иван Степанович, ЗХУ-ын Маршал
  32. 1971 оны 5-р сарын 7 — Плиев, Исса Александрович, ЗХУ-ын Армийн Генерал
  33. 1971 оны 5-р сарын 7 — Судец, Владимир Александрович, ЗХУ-ын Нисэх Хүчний Маршал
  34. 1971 оны 6-р сарын 1 — Горбатко, Виктор Васильевич, ЗХУ-ын Сансрын Нисгэгч
  35. 1971 оны 10-р сарын 13 — Түвдэнгийн Бор
  36. 1971 оны 10-р сарын 13 — Бэгзийн Гиваан бага түрүүч
  37. 1972 оны 10-р сарын 1 — Рукавишников, Николай Николаевич, ЗХУ-ын Сансрын Нисгэгч
  38. 1973 оны 7-р сарын 13 — Дуламдоржийн Самдан, Байлдагч
  39. 1973 оны 9-р сарын 12 — Дүгэрийн Гуулин, Байлдагч
  40. 1974 оны 3-р сарын 6 — Гомбын Цэнд
  41. 1974 оны 9-р сарын 16 — Батын Дорж, Армийн Генерал, БХЯ-ны сайд
  42. 1975 оны 7-р сарын 15 — Федюнинский, Иван Иванович, ЗХУ-ын Армийн Генерал
  43. 1975 оны 9-р сарын 2 — Магсарын Жанчив
  44. 1976 оны 12-р сарын 14 — Брежнев, Леонид Ильич, ЗХУ-ын Маршал, ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
  45. 1979 оны 2-р сарын 19 — Косыгин, Алексей Николаевич, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга
  46. 1979 оны 8-р сарын 18 — Норпилийн Жамбаа, Ахлагч
  47. 1979 оны 8-р сарын 18 — Самдангийн Төмөрбаатар, дэд Хурандаа
  48. 1979 оны 8-р сарын 18 — Мазимын Экей, Дэслэгч
  49. 1981 оны 3-р сарын 13 — Бутачийн Цог, Хурандаа Генерал, БХЯ-ны сайд
  50. 1981 оны 3-р сарын 31 — Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Хурандаа анхны Сансрын Нисгэгч
  51. 1981 оны 3-р сарын 31 — Жанибеков, Владимир Александрович, ЗХУ-ын Сансрын Нисгэгч
  52. 1981 оны 6-р сарын 8 — Устинов, Дмитрий Фёдорович, ЗХУ-ын Маршал, БХЯ-ны сайд
  53. 1981 оны 10-р сарын 22 — Коваленок, Владимир Васильевич, ЗХУ-ын Сансрын Нисгэгч
  54. 1981 оны 10-р сарын 22 — Савиных, Виктор Петрович, ЗХУ-ын Сансрын Нисгэгч
  55. 1983 оны 6-р сарын 9 — Дамдины Намнан, Байлдагч
  56. 1984 оны 8-р сарын 15 — Энхийн Шийлэг
  57. 1984 оны 8-р сарын 15 — Ванчинжавын Шарав
  58. 1985 оны 8-р сарын 31 — Түүвэйн Дүүдэй
  59. 1989 он 7-р сарын 19 — Жамъянгийн Лхагвасүрэн, Хурандаа Генерал, Халхын Голын дайнд гавьяа байгуулсны төлөө нэхэн
  60. 2009 он 12-р сарын 10 — Эрдэнийн Бат-Үүл
  61. 2014 он 9-р сарын 03 — Пунцагийн Шагдарсүрэн