Jump to content

БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөл (хятад: 中華人民共和國中央軍事委員會, хялбар. 中华人民共和国中央军事委员会, пиньинь Zhōnghuá Rénmín Gònghéguó Zhōngyāng Jūnshì Wěiyuánhuì ) нь 1983 оноос өнөөг хүртэл БНХАУ-ын бүх Зэвсэгт хүчнийг удирдах төрийн дээд байгууллага юм.

БНХАУ-ын Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу Цэргийн Төв Зөвлөл нь дараах хүмүүсээс бүрдэнэ:

  • Дарга;
  • Дэд дарга;
  • Гишүүд.

БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөл нь БНХАУ-ын бүх Зэвсэгт хүчнийг удирдах намын дээд байгууллага болох Хятадын Коммунист Намын Төв хорооны Цэргийн Зөвлөлтэй хамтран уялдаатай үүрэг гүйцэтгэдэг байна.

БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөл нь Хятадын Ардын Чөлөөлөх Арми, Ардын Зэвсэгт Цагдаагийн хүчин, мөн ардын цэргийг удирддаг байна.

БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөл нь Ардын Чөлөөлөх Армийн Нэгдсэн Штабын штаб, Ардын Чөлөөлөх Армийн Улс төрийн Ерөнхий газар, Ардын Чөлөөлөх Армийн Логистикийн Ерөнхий газар, Ардын Чөлөөлөх Армийн Зэвсэглэл, цэргийн хэрэгслийн ерөнхий газрыг шууд удирддаг.

  • Е Цзяньин (1983 — 1985)
  • Сюй Сянцянь (1983 — 1988)
  • Не Жунчжэнь (1983 — 1988)
  • Ян Шанкунь (1983 — 1993)
  • Жао Зыян (1988 — 1989)
  • Лю Хуацин (1989 — 1998)
  • Чи Хаотянь (1995 — 2003)
  • Чжан Ваньнянь (1995 — 2003)
  • Ху Жиньтао (2001 — 2005)
  • Го Босюн (2003 — 2013)
  • Цао Ганчуань (2003 — 2008)
  • Сюй Цайхоу (2004 — 2013)
  • Ши Жиньпин (2010 — 2013)
  • Фань Чанлун (2013 — 2018)
  • Сюй Цилян (2013 — 2023)
  • Чжан Юся (2017 -2022)
  • Хэ Вэйдун (2022 — 2025)
  • Жан Шэнминь (2025 оноос )