БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам
Харагдац
БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам (хятад. 国防部, пиньинь Guófángbù) —БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд хоёрдугаарт бичигддэг яам. Тус яамыг 1954 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Анхдугаар чуулганаар байгуулжээ.
Тус яамыг Үндэсний Батлан Хамгаалах Яамны сайд удирддаг байна.
Бусад орнуудаас ялгаатай нь Хятадын Үндэсний Батлан Хамгаалах Яам нь Хятадын цэргийн хүчийг, түүний дотор Ардын Чөлөөлөх Арми (ХЧА)-г шууд удирдаггүй бөгөөд үүнийг БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөл (ЦТЗ) удирддаг байна. Яам болон сайдын ажил нь голчлон дипломат шинж чанартай бөгөөд ерөнхийдөө гадаадын цэргийнхэнтэй харьцахдаа ХЧА болон ЦТЗ-г төлөөлдөг байна.