БРИКС
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
БРИКС-ийн гишүүн улс
БРИКС-ийн түншүүд
БРИКС-д дэвшигч | |
| Нэрээр нэрлэгдсэн | Эхний таван гишүүн улсын Англи нэрийн эхний үсэг |
|---|---|
| Үүсэл |
|
| Байгуулагдсан газар | |
| Төрөл | Засгийн газар хоорондын байгууллага |
| Салбарууд | Олон улсын улс төр |
| Гишүүн | |
БРИКС (англи. BRICS — товчлол Brazil, Russia, India, China, South Africa) — 9 улс хоорондын албан бус холбоо. Үүнд: Бразил, Орос, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират Улс, Иран, Египет болон Этиоп зэрэг улс ордог.
Тус байгууллага (улс орнуудын хамтын нийгэмлэг) 2006 оны 6-р сард (БРИК, BRIC) гэж нэртэй, Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг 4 орны эдийн засгийн сайд нарын уулзалтаар анх бий болсон.
Үндсэндээ БРИКС-ийн гишүүн орнуудын хоорондох хоёр талын харилцаа нь хөндлөнгөөс дотоод хэрэгт оролцохгүй, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр тогтдог байна.
2009 оноос хойш БРИКС-ийн орнуудын засгийн газрууд жил бүр албан ёсны дээд хэмжээний уулзалт (сүүлийн 15 дахь дээд хэмжээний уулзалт 2023 оны 8-р сарын 22-24-нд Өмнөд Африкт болсон) зохион байгуулдаг. Дээд хэмжээний уулзалтаас гадна Гадаад хэргийн сайд, Сангийн сайд болон бусад түвшний уулзалтууд мөн болдог байна.
Орос, Хятад, Энэтхэг, Бразил улсууд нийт хүн ам, газар нутаг, ДНБ-ээрээ дэлхийн арван том орны тоонд ордог. БРИКС-ийн орнууд нийт 45,726,508 км² газар нутагтай, нийт хүн ам нь ойролцоогоор 3,41 тэрбум хүн буюу дэлхийн хуурай газрын 26,7%, дэлхийн хүн амын 41,6%-ийг эзэлдэг.
2023 оны 8-р сарын байдлаар 40 улс БРИКС-д элсэх хүсэлтээ илэрхийлснээс 20 орчим нь элсэх хүсэлтээ албан ёсоор тавьсан байна. 2023 оны 8-р сард болсон дээд хэмжээний уулзалтаар Иран, Саудын Араб, Египет, Аргентин, Этиоп, АНЭУ-ыг 2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн БРИКС-ийн бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг урьсан байна. Ийнхүү 2024 оны 1-р сарын 1-нд уригдсан 5 орон нэмэгдэж БРИКС 9 гишүүн улстай болжээ.
Байгууллагын нэршил
[засварлах | кодоор засварлах]БРИКС гэх үг нь зөвхөн гишүүн улс орнуудын нэрний эхний үсгийн товчлол төдийгүй, англи хэл дээрх "bricks" гэсэн "тоосго" гэх үгтэй маш төстэй бөгөөд энэ нь санамсаргүй биш юм. Үүгээрээ эдгээр орнуудын тоосго мэт нийлээд дэлхийн эдийн засгийн цаашдын өсөлт ихээхэн хэмжээгээр бий болно гэдгийг онцолсон утгатай юм. БРИК / БРИКС гэдэг нь ""тоосго" гэсэн үгийг зөвхөн англи хэлээр бус хятад хэлээр мөн «тоосго» (磚, жуань гэж дуудна) гэсэн утгатай юм.
2024 оны эхээр БРИКС-д шинэ улсууд элссэн бөгөөд үүний дараа уг холбоог ихэвчлэн БРИКС+ гэж нэрлэх болсон байна.
Бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]2025 оны 2-р сарын байдлаар БРИКС нь 10 гишүүн оронтой. Мөн ойролцоогоор 40 улс БРИКС-д элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд эдгээрээс ойролцоогоор 20 нь албан ёсоор гишүүнчлэл хүссэн байна. Удирдагчид тус байгууллагад элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн боловч дараа нь янз бүрийн шалтгаанаар бодлоо өөрчилсөн тохиолдол мөн гарч байсан. 2024 оны 10-р сар гэхэд Саудын Араб, Аргентин улсуудыг "уригдсан орнууд"-аар жагсаасан. 2024 онд Орост болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар БРИКС-тэй холбоотой улсуудын шинэ ангилал болох БРИКС-ийн түншүүд орнууд гэдэг болгосон.
Гишүүн орнууд
[засварлах | кодоор засварлах]- Бразил бол ДНБ-ээр дэлхийд 11-р байранд ордог эдийн засагтай, худалдан авах чадвараараа 8-р байранд ордог, эдийн засаг бөгөөд байгалийн баялгийн ихээхэн нөөцтэй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний том экспортлогч улс юм.
- Орос улс нь ДНБ-ээр дэлхийд 8-р байранд ордог эдийн засагтай, худалдан авах чадвараараа дэлхийн 4-р байранд ордог. Орос улс хамгийн том эрдэс баялгийн нөөц, хамгийн том байгалийн хийн нөөц, дэлхийн хамгийн том газар нутагтай бөгөөд дэлхийн хамгийн том цөмийн гүрнүүдийн нэг юм.
- Энэтхэг улс нь ДНБ-ээр дэлхийд 5-р байранд ордо, худалдан авах чадварт суурилсан ДНБ-ээр 3-р байранд ордог, бага өртөгтэй оюуны капиталтай, дэлхийн хамгийн том хүн амтай улс.
- Хятад улс нь ДНБ-ээр дэлхийд 2-р байранд ордог, худалдан авах чадварт суурилсан ДНБ-ээр 1-р байранд ордог, дэлхийн 1-р экспортлогч («дэлхийн үйлдвэр») юм. Энэ нь дэлхийн хамгийн том гадаад валютын нөөцийн нэг бөгөөд 1 тэрбум гаруй хүн амтай дэлхийн хоёрхон орны нэг юм.
- Өмнөд Африк бол ДНБ-ээр дэлхийд 38-р байранд, худалдан авах чадварт суурилсан ДНБ-ээр 32-р байранд ордог бөгөөд олон төрлийн байгалийн нөөцтэй улс.
- Иран бол ДНБ-ээр дэлхийд 41-р байранд, худалдан авах чадварт суурилсан ДНБ-ээр 22-р байранд ордог бөгөөд байгалийн асар их нөөцтэй улс юм;
- Египет бол ДНБ-ээр дэлхийд 32-р байранд, худалдан авах чадварт суурилсан ДНБ-ээр 18-р байранд ордог бөгөөд стратегийн таатай байршилтай улс;
- Этиоп бол ДНБ-ээр дэлхийд 61-р байранд, худалдан авах чадварт суурилсан ДНБ-ээр 56-р байранд ордог, Африкт хүн амаараа хоёрдугаарт ордог улс;
- Арабын Нэгдсэн Эмират Улс нь ДНБ-ээр дэлхийд 29-р байранд, худалдан авах чадварт суурилсан ДНБ-ээр 33-р байранд ордог;
- Индонез улс нь ДНБ-ээрээ дэлхийд 16-р байранд ордог, худалдан авах чадвараартай ДНБ-ээр 7-р байранд ордог улс.