Jump to content

Баатаржавын Шоовдор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2021 оны Дэлхийн АШТ-ийн үеэр

Баатаржавын Шоовдор (1990 оны 11 сарын 20-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн) нь чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт, Монгол Улсын гавьяат эмэгтэй тамирчин. Азийн АШТ-ий 3 мөнгө, 1 хүрэл, Дэлхийн цомын 2 хүрэл, Иван Яригыны алтан гран при тэмцээний 3 алт, 2 хүрэл, Улсын АШТ-ий 6 алтан медальтай.

2010 оноос чөлөөт бөхөөр хичээллэж, 2015 онд Монгол Улсын шигшээ багт орсон.

Чөлөөт бөхөөр хичээллэхээсээ өмнө волейболын дээд лигийн "Уурхайчин" багт 4 жил тоглож, 2009 оны үндэсний дээд лигээс хүрэл медаль хүртэж байсан.[1] Волейболын спортын 1-р зэрэгтэй.

Б.Шоовдор Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1990 онд төрсөн. 2001 онд тэдний гэр бүл Улаанбаатар луу шилжиж, тэрээр 44-р сургуульд суралцах болов. 7-р ангид байхад нь "Уурхайчин" клуб 53-р сургуульд волейболын анги нээхэд шилжин суралцаж, 5 жил волейболоор хичээллэжээ.[2]

2010 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2010 онд оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан нь түүний дотоодын анхны медаль бол 2011 онд Mongolia Open тэмцээнээс хүрэл медаль хүртэж, олон улсын тэмцээний медалийн буухиагаа эхлүүлжээ.

ШУТИС-ийн Уул уурхайн автомашины тоног төхөөрөмжийн инженерийн ангид нэг жил сураад ҮБТДС руу шилжиж, 2014 онд дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Он Тэмцээн Зохиогдсон газар Байр Жин
2014 Азийн АШТ Казахстан, Астана 2 Эмэгтэй чөлөөт 58 кг
2018 Азийн АШТ Кыргызстан, Бишкек 3 Эмэгтэй чөлөөт 59 кг
Дэлхийн АШТ Унгар, Будапешт 3 Эмэгтэй чөлөөт 59 кг
2019 Дэлхийн АШТ Казахстан, Нур-Султан 3 Эмэгтэй чөлөөт 59 кг
2021 Азийн АШТ Казахстан, Алматы 2 Эмэгтэй чөлөөт 59 кг
Дэлхийн АШТ Норвеги, Осло 3 Эмэгтэй чөлөөт 59 кг
2022 Азийн АШТ Монгол, Улаанбаатар 2 Эмэгтэй чөлөөт 59 кг
  1. ↑ "Б.Шоовдор:Тамирчин хүн өөртөө том зорилго тавьж, амжилтын төлөө урагшилдаг". CNews.mn. Эх хувилбараас архивласан: 2023-11-28. Татаж авсан: 2025-05-29.
  2. ↑ "Б.Шоовдор: Спорт намайг "голох" хүртэл амжилтын төлөө зүтгэнэ". zarig.mn.