Баатарын Амарзаяа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Баатарын Амарзаяа нь Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт[засварлах | edit source]

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Бадрахын Ганзоригоор гурав, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат улсын начин Дашдондовын Батбаяраар дөрөв, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын харцага Цэрэндашдоржийн Магалжаваар тав давж " Монгол улсын начин " хэмээх эрхэм сайхан цолыг хүртсэн билээ.

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Давсан Унасан
2011 Улсын харцага Ц.Магалжаваар тав давсан Зургаагийн даваанд улсын начин Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсон.
2012 Аймгийн арслан Б.Эрдэнэхүүгээр гурав давсан. Дөрвийн даваанд улсын харцага Л.Пүрэвжавт өвдөг шороодсон.
2013 Аймгийн арслан Бо.Батжаргалаар гурав давсан. Дөрвийн даваанд улсын харцага А.Цацабширт өвдөг шороодсон.
2014 Гурвын даваанд аймгийн арслан Н.Адъяабатад өвдөг шороодсон.
2015 Улсын начин Б.Сангисүрэнгээр дөрөв давсан. Тавын даваанд улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодсон.
2016 Аймгийн арслан Д.Амаржаргалаар дөрөв давсан. Тавын даваанд аймгийн арслан Б.Бат-Өлзийд өвдөг шороодсон.
2017 Гурвын даваанд аймгийн арслан Т.Бэгзсүрэнд өвдөг шороодсон.
2018 Улсын начин Б.Бат-Эрдэнээр гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Д.Тамирт өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2007 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Цэргийн начин " цол хүртсэн. 128
2009 Төв аймгийн баяр наадамд сумын заан П.Батхуягт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
2010 Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Л.Нямбаяраар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128