Баатууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Баатууд ᠪᠠᠠᠲᠦᠳ, ᠪᠠᠭᠠᠲᠦᠳ baatud, baɣatud (Баатуд, Баатад)[1] аймаг бол Ойрадын нэгэн овог аймаг юм. XIV-XVI зууны үед Ойрадын нэгэн гол аймаг болж байжээ. XVI зууны үеэс бусад аймагт хуваагдан сарниж, овгийн байдалтай болсон байна. “

Угсаа гарал[засварлах | edit source]

Монголын нууц товчоо-нд, Чингис хааны дээд өвөг болох Торголжин баяны хоёр хөвгүүний ахмад нь болох Дува сохорын дөрвөн хөвгүүн дүрвэн нүүж дөрвөн овогтон болов[8] хэмээсэн буй. Рашид-Ад-ДиныСудрын чуулган”-д, Дува сохорын дөрвөн хөвгүүн Горлос (Енисей мөрөн Д.Б) мөрний сав газар нутаглан сууж XIII зууны эхэн үе гэхэд тухайлсан нутагтай, тус бүрийн эзэмшилтэй болсон[9] гэсэн бол хожмын Саган сэцэнийЭрдэнийн товч”-д, Дува сохорын дөрвөн хөвгүүн Доной, Догшин, Эмнэг, Эрх нарын харьяат ард нь Ойрадын Өөлд, Баатад, Хойд, Хэрнүүд овогтон болов гэх зэргээр тэмдэглэсэн байдаг.

Хойд аймаг ийнхүү Х зууны үед үүсэн бүрэлдсэн бөгөөд XIII зууны эхэн үе гэхэд Ойрад аймгууд дотроо тэргүүлэх байр суурьтай болж хүн ам нь олшрон хүчирхэгжсэн байна. Энэ үеийн нийтлэг тогтолцоог ажиглахад, Монгол аймгууд нэгэн ханлигт багтан оршихын зэрэгцээ тэрхүү аймгууд нь нэлээд олон овог (отог)-уудаас бүрэлддэг байжээ. Өөрөөр хэлбэл, Ойрад аймгуудын нь Ойн иргэний нэг хэсэгт багтахын зэрэгцээ, дотроо дөрвөн томоохон аймаг, мөн тэрхүү аймгууд нь овгуудад хуваагддаг байсан гэсэн үг.

XIII-XV зууны үеийн Баатууд аймаг[засварлах | edit source]

XIII зууны эхэн үед Ойрадыг энэхүү Их мянганы Худуга бэхи мэдэн захирч явжээ. Энэ байдал нь лавтай XV зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Худуга бэхийн угсааны ноёд мэдэн захирч явсан байна. Мөн түүнчлэн энэ овгоос Цагаан туг хэмээх томоохон овог ч тусгаарлан гарсан байна.

XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт, Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад, Хойд, Баатууд, Түмэн нэг Ойрад, Барга, Буриад нэг Ойрад, Өр Монгол нэг Ойрад болж явсан гэжээ.

XV зууны эхээр Дөрвөн Ойрад нь хоёр гарт хуваагдаж, зүүн гарыг Асудын Хатантөмөр, баруун гарыг Баатуудын Алагтөмөр нар удирдаж байв.

XVI-XVII зууны Баатууд овог[засварлах | edit source]

1530-аад оноос 1623 он хүртэл Зүүн монголоос бага сагыг нь тоочихгүйгээр Ойрад руу 9 удаагийн том довтолгоо явагджээ. Энд Түмэдийн Алтан хан 2 удаа, Ордосын Хутагтай сэцэн 2 удаа, Халхын Автай сайн хан 1 удаа, Засагт хан 1, Хотгойдын Алтан хан хэд хэдэн удаа довтолжээ. Энэ бүгдийг голлон үүрсэн аймаг нь хойдууд болон баатууд аймгууд юм.

16-р зууны үед Хойд аймаг нь Ойрдын зүүн талаар Зүүн Монголтой хиллэн нутагладаг байснаас дээр дурдсанчлан Зүүн Монголын довтолгоонд байнга өртөж хойд аймгийнхан нь бутарсан байна. 1617-1628 он хүртэлх хугацаанд Баатдууд тарж бутран нэг хэсэг нь ойрдод, нөгөө хэсэг нь зүүн монголд захирагджээ. Энэ үеэс хойш баатдууд улс төрийн тавцанд голлох байр сууриа алдаж тарж бутарсан овгийн хэмжээнд хүрчээ.

Энд нэгэн сонирхол татаж буй асуудал бол анхандаа хойд аймгийн нэгэн отог болж явсан баатдууд 15-р зууны эхэнд хүчирхэгжин тусдаа аймаг болж хүчирхэгжсэн бололтой. Ийм ч учраас түүхэнд Баатадын Алагтөмөр Ойрдын зүүн гарыг мэдэж явав гэж өгүүлсэн бол 1541 онд Баатадын Мангир ноён Алтан ханы эрхшээлд оров зэргээр бичсэн байдаг.

Халимагийн туульч О.Цагаанзам нь баатууд овгийн хүн бөгөөд Баатууд овог нь Дува сохрын 2-р хүү Догшиноос гаралтай овог хэмээжээ. Өдгөө Халимагт 1000 шахам баатууд овгийн хүмүүс амьдарч байгаа ажээ.

  1. Мэдэгдэж буй эх сурвалжаас үзэхэд Баатад гэдэг нь Баатар, Баатрууд гэсэн үгнээс гаралтай. Анх цэргийн зохион байгуулалтаас үүдсэн аймаг ажээ.