Jump to content

Бабеффит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бабеффит Бабеффит нь BaBe(PO4)(F,OH) гэсэн томъёотой ховор фосфатлаг эрдэс юм. Нэрийг нь түүний найрлага (Ba нь бари, Be нь берилли, F нь фтор, P нь фосфор)- аар нэрлэсэн. Бабеффит нь тетрагональ буюу талст судлалын хувьд хоёр хэвтээ, харилцан сольж хэрэглэж болдог тэнцүү тэнхлэг (a1 болон a2) ба нэг уртааш тэнхлэгтэй (c) гэсэн үг юм. Энэ нь 4/m 2/m 2/m цэгийн бүлэгт хамаардаг буюу энэ нь хоёр талт тэгш хэмийн дөрвөн хэвтээ тэнхлэгтэй бөгөөд хоёр нь талст судлалын тэнхлэгүүдтэй (a1) ба (a2) давхцаж, үлдсэн хоёр нь (a1) ба (a2)-тай 45°-ын өнцөг үүсгэдэг гэсэн үг юм. Бабеффит нь чиглэлээсээ шалтгаалж шинж чанар нь өөрчлөгддөг ( анизотропик) эрдэс бөгөөд гэрлийн хурд нь дамжин өнгөрөх чиглэлээс хамаарч өөр байна гэсэн үг. Канадын бальзамтай харьцуулж хэмжихэд бага зэргийн эерэг рельеф харуулах болно. Рельеф нь эрдсийн хугарлын илтгэгчийг өөр материалын хугарлын илтгэгчтэй харьцуулахад харагдах шинж чанар юм. Эерэг рельеф нь гэрэл эрдэс рүү чиглэж байгааг илэрхийлдэг.