Бабрак Кармаль

Бабрак Кармаль (пушту. ببرک کارمل‎;, англи. Babrak Karmal, 1929 оны 1-р сарын 6-нд Афганистаны хаант улсын Кабул хотод төрсөн- 1996 оны 12-р сарын 3-нд ОХУ-ын Москва хотод нас барсан)- Афганы улс төрийн зүтгэлтэн. Афганистаны Ардчилсан Ардын намын үүсгэн байгуулагчдын нэг. Афганистанд ЗХУ-ын цэрэг байрлах үеэр Афганистаны Ардчилсан Ардын намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1979-1986 онд БНААфУ-ын Хувьсгалт Зөвлөлийн дарга (Төрийн тэргүүн), 1979-1981 онд БНААфУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Кабулын их сургуульд суралцаж, марксист үзэл санаатай анх танилцсан байна. Тэрээр шоронд хоригдож, суллагдсаныхаа дараа цэрэгт алба хаасан байна. Эрх зүйч мэргэжлээ дүүргэхийн тулд их сургуульд буцаж орсон ажээ.

1965-1973 онд тэрээр Афганистаны Үндэсний Ассамблейн гишүүн байв. 1978 онд тэрээр Шадар сайдын албан тушаалыг хүлээн авч удалгүй Чехословак улсад Элчин сайдаар томилогдсон. Афганистанд Зөвлөлтийн цэргүүд 1979 онд довтолж орсоны дараа тэрээр тус улсын ерөнхийлөгч болсон. 1986 оны арваннэгдүгээр сард Кармаль эрүүл мэндийн байдал нь муудсаны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж мэдэгдэн албан тушаалаасаа огцорчээ. Удалгүй 1987 онд тэр Москва руу нүүсэн бөгөөд тэндээ 1996 онд нас барсан юм.

Тэрээр Афганистаны төрийн тэргүүний хувьд 1983 оны зун Монгол улсад албан ёсны айлчлал хийж байсан.